Бовуар

Симон

Симон дө Бовуар Францын зохиолч, философич, эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах хөдөлгөөний удирдагч. Симон де Бовуарын гүн ухаанд Кант, Гегель, Ницше, Гуссерл, Фрейд, Сартр нар ихээхэн нөлөөлсөн гэдэг. Сартртай хамт Симон бүх хүмүүс энэ ертөнцөд туйлын эрх чөлөөтэй ирдэг, тэд ямар ч бурханлаг төлөвлөгөөгүйгээр ирдэг гэсэн санааг дэвшүүлсэн. Оршихуйн цорын ганц бодит байдал бол хүн өөрийгөө агуулгаар дүүргэх ёстой юм гэж үздэг байв. Симон де Бовуарын хэлснээр эмэгтэй хүнийг бие даасан ёс суртахууны субъект болохын хувьд өөрийгөө ухамсарлах нь сэтгэл хөдлөлийн харилцаа, эрх зүйн харилцаа, эмэгтэй хүнийг нийгмийн ач холбогдолтой субъект гэж хүлээн зөвшөөрөхтэй холбоотой харилцаа гэсэн гурван хэлбэрийн харилцаа байдаг юм. Гурван чиглэлийг чөлөөлөхийн тулд оюуны хөдөлмөр чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь тухайн хүнийг оюуны салбарт өөрийгөө ухамсарлахад тусалж, өөрийн хувийн шинж чанарыг бий болгох боломжийг олгодог гэдэг байна.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Дурласан эмэгтэй

Дурласан эмэгтэй

2026/05/01

XX-р зууны эмэгтэйчүүдийн Библи гэгдсэн "Дайвар хүйстэн" номын "Дурласан эмэгтэй" бүлэг бол Бовуарын үзэл бодлыг зангидсан, эмэгтэй хүн бүр сонсож өөрийнхөө дотоод сэтгэл оршихуйгаа тольдон үзэхэд хүргэсэн чухал бүлэг нь юм. Бовуар "Хайр дурлал эр хүний хувьд баялаг амьдралынх нь нэг л хэсэг байдаг бол, эмэгтэйчүүдийн хувьд амьдралыг нь бүхэлд нь эзэлдэг" хэмээсэн лорд Байроны үгийг эшлээд, хэчнээн их оргилсон хайр сэтгэлд автлаа ч эр хүн дурлалын төлөө өөрийнхөө амьдралыг золиосолдоггүй. Эр хүн бие даасан субъект болохын хувьд хамаг амьдрал нь өөртөө л төвлөрдөг тул, эмэгтэй хүн өөрийнх нь үнэт зүйлсийн нэг хэсэг л байдаг. Харин эмэгтэй хүний хувьд ХАЙР ДУРЛАЛ гэдэг нь дурласан эр хүн - эзнийхээ төлөө өөрийгөө бүрэн зориулна гэсэн утга агуулдаг" хэмээн Бовуар бичээд, олон олон эмэгтэйн амьдрал, захидлууд, зохиолд гардаг дүрүүдээр жишээ татаж бичжээ. Орчуулсан: Б.Аминаа Чөлөөлөгдөх замд орчуулсан: М.Отгонбаяр Өгүүлэгч: П.Одгэрэл Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.

20,000₮
4 цаг 22 мин