Рюшүн

Күсанаги

Лам. 1969 онд Япон Улсын Нара мужид төрсөн. Дунд сургуулиа орхиж, 16 насандаа гэрээ орхин Токиод ирсэн. Тэнүүчилж явсаар хожим нь Токиогийн Их Сургуулийн хуулийн ангийг төгссөн. Улс төрийн бодлогын think tank зэрэг газруудад ажиллангаа “амьдрахуй”-н эрэл хайгуул хийж, Энэтхэгийн буддизмын багш лам Сасаи Шүүрэйд шавь орон сахил хүртсэн. Мянмар улсын буддын их сургууль, Тайландын ламын сургуульд суралцаж, одоо Энэтхэгт буддын лам нарын хамтаар нийгмийн сайн сайхны төлөөх төрийн бус байгууллага, цэцэрлэг ажиллуулахаас гадна Японд ямар нэг шашны урсгалд харьяалалгүйгээр практик буддизмын “мөн чанар”-ын талаар ажил болон хүн хоорондын харилцаа, ерөнхий амьдрахуй зэрэг бүхий л чиглэлд номлон түгээх үйл ажиллагаа явуулж буй.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Хариу үйлдэхгүй дадал

Хариу үйлдэхгүй дадал

2026/03/27

Хамгийн анхны гэгээрсэн хүн Будда 2500 жилийн тэртээгээс хэн нэгний бодол-үйлдэлд хандсан хариу үйлдэлд хөтлөгдөлгүйгээр амьдрал, хувь заяагаа удирдах арга ухааны нууцыг Танд шивнэн өгүүлэх болно. Өөрөөр хэлбэл энэхүү ном анхдагч Буддын сургаалд түшиглэн өдөр тутмын стрессийг даван туулах төдийгүй анхнаасаа стресстэхгүй амар амгалан оршиход тань туслах болно. Бие махбодын механизм, хариу үйлдлийг хүний дотоод ертөнцөөс түлхүү тайлбарласан тул шашны ном биш философийн ном юм. Орчин үед хүн яагаад маш их уншиж мэдэж байгаа хэр нь улам бүр зовлонтой, стрессийн туйлд амьдардаг болов? Чи бүх хүнд таалагдаж байвал гайхалтай мундаг... гэхдээ үнэн хэрэгтээ сэтгэл дотроо маш зөрчилтэй, зовлонтой амьдралыг сонгосоор. Тийм амьдралд дотоод агуулга хэрэгтэй. Агуулга зовлонг зөвөөр тунгаан шийдэх буюу оюун бодлын тусгаар байдлыг хангаж өгнө. Өгүүлэгч: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.

24,000₮
4 цаг 5 мин