Луужир

Жиймий

Луужир Жиймий

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Мөрөөдөгч

Мөрөөдөгч

2020/10/08

Мөрөөдөлдөө хүрэх аргачлалыг уран зохиолын аргаар илэрхийлсэн ном. Гол дүрийн баатар маань олон зүйлийг туулж унаж босож явсаар мөрөөдөхөд ямар чадвар хэрэгтэй вэ гэдгийг олж мэднэ. Угтаа бол мөнгө, мөрөөдөл хоёрыг мөр зэрэгцүүлж битгий бодоорой. Мөрөөдөл чинь хаан сэнтийнх. Мөнгө чинь харц сэнтийнх. Хаан хаашаа, харц тийшээ гэсэн агуулгыг гол дүрийн амьдралаар харуулна. Мөрөөдлөө тэжээж, хүндэтгэж, мөрнөөсөө дээш байршуулж, хэн дуртай нь гар хүрэхээргүй, хэзээ ч газарт унахааргүй, тэнгэрт ойр байршуулан, тэтгэж, тэмцэж амьдарвал бодит болдог гэдгийг сэтгэл судлалын шинжлэх ухаан, хувь хүмүүсийн туршлага, бодит факт, баримт дээр тулгуурлан бичсэн ном учир төөрсөн, төөрөлдсөн, өөрийгөө хайж буй хэн нэгэн уншвал хариултаа олж авч болох юм. Тус ном танаас олон асуулт асуух болно. Та орчлон дээр онцгой өгөгдөлтэй ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх үү? Мөрөөдөл "амьтай" гэдэгт итгэх үү? Мөрөөдөхөд тусгай чадвар хэрэгтэй юу? Дээрх асуултуудын хариултыг олохыг хүсвэл МӨРӨӨДӨГЧ номыг сонгон уншаарай. Аудио бүтээлийг уншсан: Ц.Содчимэг Бүтээлийн нийт урт: 3цаг 40мин

25,000₮
3 цаг 41 мин
Мөрөөдөгч 2

Мөрөөдөгч 2

2023/12/07

Мөрөөдөлдөө хүрэх аргачлалыг уран зохиолын аргаар илэрхийлсэн ном. Гол дүрийн баатар маань олон зүйлийг туулж унаж босож явсаар мөрөөдөхөд ямар чадвар хэрэгтэй вэ гэдгийг олж мэднэ. Угтаа бол мөнгө, мөрөөдөл хоёрыг мөр зэрэгцүүлж битгий бодоорой. Мөрөөдөл чинь хаан сэнтийнх. Мөнгө чинь харц сэнтийнх. Хаан хаашаа, харц тийшээ гэсэн агуулгыг гол дүрийн амьдралаар харуулна. Мөрөөдлөө тэжээж, хүндэтгэж, мөрнөөсөө дээш байршуулж, хэн дуртай нь гар хүрэхээргүй, хэзээ ч газарт унахааргүй, тэнгэрт ойр байршуулан, тэтгэж, тэмцэж амьдарвал бодит болдог гэдгийг сэтгэл судлалын шинжлэх ухаан, хувь хүмүүсийн туршлага, бодит факт, баримт дээр тулгуурлан бичсэн ном учир төөрсөн, төөрөлдсөн, өөрийгөө хайж буй хэн нэгэн уншвал хариултаа олж авч болох юм. Тус ном танаас олон асуулт асуух болно. Та орчлон дээр онцгой өгөгдөлтэй ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх үү? Мөрөөдөл "амьтай" гэдэгт итгэх үү? Мөрөөдөхөд тусгай чадвар хэрэгтэй юу? Дээрх асуултуудын хариултыг олохыг хүсвэл МӨРӨӨДӨГЧ 2 номыг сонгон сонсоорой.

25,000₮
2 цаг 19 мин
Чиний бүтээсэн би

Чиний бүтээсэн би

2021/08/13

2050 он гэхэд бидний мэдэх ертөнц танигдахын аргагүй өөрчлөгдсөн байх болно. Таны итгэл үнэмшил, стиль имиж, өөрийгөө үнэлэх үнэлэмж, өдрийг өнгөрөөх зуршил чинь бусдаас ялгаатай байж болно. Харин ч сайн хэрэг. Өөр зүйлээс л “өөрчлөлт” бий болдог. Хорвоогийн хөгжил “этгээд сэтгэгчид”-ийн нуруун дээр явдаг. Эс бөгөөс шинэ нээлт, шинэлэг санаа хаанаас гарах билээ. Техник технологийн хурдтай хөгжил, эрдэмтдийн итгэмээргүй туршилтууд, шинийг сэтгэгчдийн галзуу, гаж санаанууд, инноваци бүтээгчдийн улайрал нь хүн төрөлхтнийг хаашаа хөтөлж буйг 2050 оны үйл явдлаар, уран зохиолын дүрээр илэрхийлэн өгүүлсэн энэ ном таныг өөр орчинд аваачаад зогсохгүй ирээдүйд өөрийгөө хэрхэн бэлдэх талаар арга замыг зааж өгнө. Нийгмээсээ нэг алхам ч хоцрохгүй гэж хичээдэг бол таны заавал унших /сонсох/ ном энэ юм шүү. Учир нь таныг өөр хэн нэгэн биш зөвхөн та өөрөө өөрийгөө бүтээх ёстой.

25,000₮
4 цаг 42 мин