Даваа

Содномцог

Зохиогч Д.Содномцог нь Цэргийн Их Сургуулийг Артиллерийн команд, Улсын Багшийн дээд сургуулийг Математикийн багш мэргэжлээр тус тус төгссөн. 2003 онд Батлан хамгаалахын удирдлагын академи, 2018 онд Итали Улсад Батлан хамгаалахын коллеж төгссөн. Орос, англи, герман, франц хэлний мэдлэгтэй. Сүүлийн 15 жил сургалт, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж бакалавр, магистрантур, докторантурт багшилсан туршлагатай. Доктор (Ph.D.), профессор Д.Содномцог нь Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээчээр сүүлийн 10 гаруй жил ажиллаж байгаа юм. Тэрээр 20 гаруй ном, 70 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлжээ.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Судалгааны 60 арга

Судалгааны 60 арга

2026/03/19

Судалгааны арга бүрийг товч тодорхой тайлбарлаж, практикт хэрхэн хэрэглэх тухай чиглэлийг өгөхийг зорьсон бөгөөд ном нь оюутан, магистрант, судлаач, багш, сонирхогч хэн бүхэнд ойлгомжтой, хэрэглээний түвшинд зориулагдсан болно. Энэ номд голдуу нийгмийн ухааны чиглэлийн судалгааны 60 төрлийн аргыг онол, хэрэглээ, давуу болон сул талын талаарх товч тайлбартайгаар эмхэтгэн хүргэж байна. “Судалгааны 60 арга” ном нь 8 бүлэгтэй бөгөөд эхний 1, 2 дугаар бүлэгт сониуч зан, танин мэдэхүй, сэтгэлгээ, болон мэдлэгийн хоорондын уялдаа холбоо, учир шалтгааныг гаргахыг зорьсон. Харин 5-8 дугаар бүлэгт судалгааны аргуудыг бүлэглэх зарчмаар бичсэн юм. Ингэхдээ бүлэг тус бүрд судалгааны 12 аргыг авч үзсэн бөгөөд Монгол орныхоо онцлогт тохируулан тэдгээр аргыг хэрхэн хэрэглэх жишээ баримтыг оруулан бичив. Шинжлэх ухаанд хөл тавьж буй судлаач, оюутнуудаас эхлээд мэдлэгээ бататгахыг хүссэн туршлагатай багш, зөвлөх хүртэл өргөн хүрээний уншигчдад зориулагдсан энэхүү ном нь судалгааны арга бүрийг онол, хэрэглээ, давуу болон сул талыг тал талаас нь товч тодорхой өгүүлсэн, хэрэглэхэд хялбар хөтөч материал юм.

25,500₮