Bulgan

Julia

Жулиа Булган, Улаанбаатар хотод амьдарч байгаа олон мянган бүсгүйчүүлийн нэг бөгөөд түүний давуу тал нь асуулт бүртээ тасралтгүй хариу эрж, олсон хариу болгоноо алт мэт үнэтэй ухаан болгон өөртөө шингээж чаддаг нэгэн юм. Тиймдээ ч амьдралынхаа туршид уншсан зуу зуун ном, уулзсан сэтгэл засалч, лекц, бодит туршлага гээд өөрт нь мэргэн ухаан хайрлах бүх зүйлсээс сорчлон түүсэн мэдлэгээсээ энэхүү номууддаа багтаан бүсгүйчүүддээ хүргэж байгаа нь энэ. Тэрээр номуудаараа дамжуулан бүсгүй хүн бүрийн доторх асуудлууд, санаа зовж, шимширч байгаа зүйлс нь ойролцоо бөгөөд бие биеэ ойлгон, хүндлэхэд л ихэнх нь шийдэхэд хэчнээн хялбар болохыг харуулахыг хүсжээ. Бүсгүйчүүдийн бие биеэ гэх хүндлэл, дэмжлэг, харилцан ойлголцол амьдралыг баялаг, хайр боломжоор дүүрэн, жаргалтай болгодог гэж тэрээр итгэдэг.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Өөрийгөө хайрлахад суралцсан 1095 хоног

Өөрийгөө хайрлахад суралцсан 1095 хоног

2026/03/16

Монгол охид бүсгүйчүүлд зориулан өөрийгөө хэрхэн хайрлах талаар, сэтгэл зүйн шинжлэх ухааны зарим онолууд дээр тулгуурлан, өдрийн тэмдэглэл хэлбэрт оруулан бичсэн зохиол юм. Өөрийгөө хайрлах гэж яг яахыг хэлдэг вэ? Өөрийгөө хайрладаг болохын тулд ямар ямар зүйлсийг даван туулж, өөртөө шийдэх ёстой байдаг вэ? Өөрийгөө хүлээн зөвшөөрч чадаагүй байгаа эмэгтэй хэрхэн өөрийгөө хайрладаг болох вэ? Өөртэйгөө харилцах харилцаагаа хэрхэн сайжруулах вэ? гэх мэт асуултуудад жишээ байдлаар хариулан бичсэн болно. Энэхүү номыг бичсэнээрээ олон охид бүсгүйчүүлийн өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүлээн зөвшөөрөх, танин мэдэх тал дээр мэдлэг олгон, тус болохыг хичээсэн болно. - Өдрийн тэмдэглэл бичихийн ач тус - Өөрийнхөө мэдрэмж, сэтгэл хөдлөлийн ажиглахын ач тус - Өөрийгөө хайр татам, үнэ цэнтэй эмэгтэй хэмээн харж, харьцахын ач тусыг энэхүү номоос олж харах боломжтой. Өгүүлэгч: П.Одгэрэл Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.

22,500₮
4 цаг 4 мин
Жаргалтай амьдралд суралцсан минь

Жаргалтай амьдралд суралцсан минь

2026/03/16

Өөрийгөө хайрлах гэдэг нь өөрийгөө эрхлүүлэх гэхээс илүү өөртэйгөө үнэнч, энэрэнгүй харьцаж сурах үйл явц юм. Энэхүү ном нь Монгол охид, бүсгүйчүүдэд зориулан бичигдсэн, өөрийгөө танин мэдэх, хүлээн зөвшөөрөх, дотоод хүчээ сэрээхэд чиглэсэн өдрийн тэмдэглэл хэлбэрийн сэтгэл зүйн бүтээл юм. Сэтгэл судлалын суурь онол, бодит амьдралд ойр жишээнүүд, бичих дасгалуудын тусламжтайгаар уншигч таныг өөртэйгөө илүү зөөлөн, илүү ойлголцсон харилцаа үүсгэхэд хөтөлнө. Та энэ номоос: ● Яагаад өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэцүү байдаг шалтгаануудыг, ● Дотоод шүүмжлэгчтэйгээ хэрхэн зөөлнөөр ажиллахыг, ● Өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөө анзаарч, ойлгож сурахын ач тусыг, ● Өөрийгөө үнэ цэнтэй, хайр татам эмэгтэй хэмээн харах шинэ өнцгийг алхам алхмаар нээх болно. Энэ бол зүгээр нэг унших ном биш. Өдөр бүр өөртэйгөө уулзах, өөрийгөө сонсох, өөрийгөө эдгээх орон зай юм.

25,000₮