Бямбажав

Цэнддоо

Б.Цэнддоо нь Монгол Улсын Төрийн шагналтан зохиолч, нийтлэлч, сэтгүүлч, орчуулагч бөгөөд нийгэм, түүх, соёл, хүний мөн чанарын тухай гүн бодрол, хурц ажиглалтыг уран хэллэгээр илэрхийлдгээрээ танигдсан бүтээлч юм. Түүний бүтээлүүд нь танин мэдэхүй, философийн өнгө аясыг ёжлол, хошин мэдрэмжтэй хослуулдгаараа онцлог. Уншигчдыг бодолд уриалан дуудаж, энгийн зүйлсийн цаадах гүн утгыг нээж харуулдгаараа орчин үеийн Монголын утга зохиол, нийтлэл зүйн онцгой төлөөлөгчдийн нэгт зүй ёсоор тооцогддог. Тэрээр сургуульд орохоос өмнө бичиг сурч, “Уруугаа ургасан мод”, “Таван хархүү”, “Уруугаа ургасан мод” зэрэг ном уншсан байсан гэж дурсдаг. 1971 оны намар Нийслэлийн 40-р бага сургуульд 1-р ангид элсэн орох шалгалт өгөөд бичиг үсэг, тоондоо сайн учраас шууд 2-р ангид бүртгүүлэн оржээ. Дараа жилээс хөдөө орон нутагтаа очиж Завхан аймгийн сумын дунд сургуульд сурч 1980 онд дүүргэсэн байна. 1980 онд Монгол Улсын Их сургуулийн сэтгүүлчийн ангид элсэн орж сураад 1985 онд төгссөн. Их сургуулиа төгсөөд 1985 оноос МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Засгийн газрын хэвлэл “Үнэн” сонинд сэтгүүлчээр ажилласан. 'Үг' сонины эрхлэгч, УИХ-ын Тамгын газрын хэвлэлийн албаны дарга, 'Засгийн газрын мэдээ' сонины ерөнхий эрхлэгчийн албыг хашиж байсан. 2006 оноос "Нэпко" хэвлэлийн газрын захирал хийж байна.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Соёлын довтолгоо

Соёлын довтолгоо

2026/07/22

Дэлхийг байлдан дагуулах амархан ч өөрийгөө өөрчлөн шинэтгэх, нураан түрэмгийлэгч, орхин одогчоос бүтээн босгогч, оршин суугч болгох нь амаргүй бөгөөд төвөгтэй байсныг энэ ном харуулна. Хувьсгалт засаглал хүн ардаа иргэншүүлэн соёлжуулах ажлыг хүч хэрэглэн, төрийн албадлагын дор хэрэгжүүлсэн юм. Гэхдээ л хувьсгалт соёлын хүчирхийлэлд иргэд сэтгэл хангалуун үлдэж, өнөө ч түүнийг инээд хөөртэйгөөр дурсдаг. 2007 онд анх гарсан эл бүтээлийг дахин хэвлэхдээ хэд хэдэн бүлэн нэмж, шинэ баримтаар баяжуулан та бүхэнд толилуулж байна. *Номын аудио хувилбарт зүүлт тайлбар, ном зүй мөн зураг тайлбарын хамт ороогүй тул эдгээрийг хэвлэмэл болон цахим номоос харах боломжтой. Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.

21,360₮
10 цаг 43 мин
Монгол 11 үгээр

Монгол 11 үгээр

2026/04/14

"Монгол 11 үгээр" бол нийтлэлч, зохиолч Б.Цэнддоогийн Монгол үндэстний оюуны сэтгэлгээ, түүх, соёл, зан заншлыг товч бөгөөд гүн гүнзгий илэрхийлсэн онцгой бүтээл юм. Тэр бээр монголчуудын мөн чанарыг тодорхойлж болох 11 гол үгийг сонгон авч, үг бүрийн ард орших түүхэн уг сурвалж, сэтгэлзүйн онцлог, ёс заншил, улмаар үндэстний таних тэмдгийг тайлбарласан нь энэхүү номын үндэс болжээ. "Нударга", "Шар тос", "Дээл", "Цагаан сар", "Нүүдэл" гэх мэт үгсийн цаана зөвхөн утга төдийгүй, амьдралын хэв маяг, үнэт зүйл, түүхэн туршлага, философи хүртэл багтаж байдаг гэдгийг сонсогч ойлгож, шинэ өнцгөөс харж чадна. Товч үг, богино өгүүлэмжээр дамжуулан үндэстнийхээ түүхэн ухаан, амьдралын арга ухааныг таниулах энэ бүтээл нь хөнгөн хэр нь оюуны гүнзгий сонслого юм. Монголчуудын өөрсдийгөө ойлгож, гадаад ертөнцөд өөрийгөө таниулах сэтгэлгээний гүүр болохуйц үнэ цэнтэй ном ба "Бид хэн бэ?" гэх асуултад товчоор, ухаалгаар хариулсан ном. Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.

18,000₮
7 цаг 42 мин
Голын тэртээх гацааны хавар

Голын тэртээх гацааны хавар

2026/04/16

Энэ номд Б.Цэнддоогийн хоёр хошин тууж багтжээ. Голын тэртээх гацааны хавар хөдөөх сургуулийн дотуур байрны хүүгийн амьдралын зурвас хэсгийг өгүүлнэ. Хүүхэд бүрийг яг адилхан, тэгсэн мөртөө өв тэгш хүн болгон хүмүүжүүлэх уриа лоозонтой байсан социализмын жилүүдэд үзэл суртлын тоос суугаагүй сэтгэл ухаанаар эргэн тойрноо танин мэдэж буй жаал хүүгийн амьдралыг хошноор өгүүлсэн боловч уянга уярлаар дүүрэн ажээ. Нөгөө нь Отто, орчуулагч, бид гурав нэрт тууж. Албан томилолтоор Монгол нутагт анх удаа хөл тавьсан герман эр талын нүүдэлчин малчдын амьдрал ахуйтай танилцсан хөгжөөнтэй түүх. Бодит явдлаас сэдэвлэсэн энэ туужаас монголчуудын унаган араншныг ямар нэг нэмэр хачиргүй, элдэв будаг шунхгүйгээр олж харна. Өгүүлэгч: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.

12,700₮
3 цаг 27 мин