Магван

Түвшинжаргал

Магван овогтой Түвшинжаргал нь эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэрэгтэй эмч бөгөөд салбартаа 20 гаруй жил тасралтгүй ажиллаж байна. 2003-2021 онд Өргөө амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилласан туршлагатай. 2015 оноос eruuludam.mn вэбсайтаар дамжуулан жирэмсэн эмэгтэйчүүд тэдний гэр бүлүүдэд жирэмслэлт, төрөлтийн талаар эрүүл мэндийн боловсрол олгож эхлэн 2019 онд Эрүүл Удам номын анхны хувилбарыг бүтээсэн. Лхагвасүрэн овогтой Нарантунгалаг нь эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй. Олон улсын ургийн хэт авианы оношилгооны эрхтэй. “Эрүүл Удам” facebook, Instagram хаягаар дамжуулан жирэмслэлт, төрөлтийн талаар мэдээлэл хүргэж байна. Эрүүл Удам ном бичихийн зэрэгцээ жирэмсний хяналт хийж, хэт авианы шинжилгээгээр ургийн бүтэц, хөгжлийг үнэлэх чиглэлд мэргэшин ажилладаг.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Эрүүл Удам

Эрүүл Удам

2026/01/13

Жирэмслэлт бол шинэ амьдрал, шинэ хүн төрүүлэх хамгийн онцгой, нарийн зохицуулалттай физиологийн үйл явц юм. Энэ үед эмэгтэй хүний бие махбод, сэтгэл зүй, амьдралын хэв маяг, нийгмийн харилцаа зэрэгт томоохон өөрчлөлтүүд гардаг. Жирэмсний урт аялал нь амьдралын хамгийн аз жаргалтай бас хариуцлагатай үеүдийн нэг бөгөөд гэр бүлийн гишүүдийн хамтын оролцоо, дэмжлэг чухал байдаг. Орчин үеийн анагаах ухаан жирэмсний явцыг илүү нарийн хянах, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, ураг болон эхийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд хурдацтай хөгжиж байна. Гэсэн хэдий ч цахим орчин дахь замбараагүй мэдээ төөрөгдөл үүсгэхийн зэрэгцээ тэр болгон үнэн, бодит байж чаддаггүй. Иймд шинжлэх ухааны нотолгоонд суурилсан мэдээллийг хүргэх зорилгоор энэхүү номыг мэргэжлийн эмчийн өнцгөөс бичлээ. Номын агуулгад ургийн хөгжил, жирэмсэн эмэгтэйн биед гарч болох өөрчлөлт, жирэмсний хүндрэлийн талаарх ерөнхий ойлголт, эмнэлэгт яаралтай үзүүлэх шинж тэмдгүүд, ургийн хөдөлгөөнийг хянах, стрессээс сэргийлэх аргууд, ихэр жирэмсэн, үр шилжүүлэн суулгалт, ургийн гажиг, аутизмаас сэргийлэх зөвлөгөө, хооллолт, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, төрсний дараах сэтгэл гутрал зэрэг сүүлийн үеийн чухал сэдвүүдийг орууллаа. Энэ ном жирэмсэн болохын өмнөх үеэс төрсний дараах үе хүртэлх хугацааг илүү итгэлтэй, баяр баясгалантай өнгөрүүлж бяцхан үрээ өлгийдөн авахад туслах болно.

35,000₮