Алмасын цав
2025/11/12
Гурван улсын хил дамнан ачаа тээх жинчдийн цуваанд тохиолдох хачирхалтай явдал, замын уртыг дөтлөх чадалтай хууч яриа, элдэв сонин түүхүүд хоорондоо хэрхэн нэгдэн нийлж, нэг үзүүрт чиглэхийг аймар ч юм шиг, зарим талаар хөөр хөгжөөнтэй ч юм шиг байдлаар сүлэлдүүлсэн нэгэн нууцлаг бүтээлийг та бүхэндээ манай хэвлэлийн газраас өргөн барьж байна. “Ой”-гүй Жанцан, Чөтгөрч эмгэн, “Ой”-той Жамбал, Чөтгөр залхаасан Балбар зэрэг бол энэ номыг сонсох замд тань тааралдах дүрүүд. Эдгээр нэрсийг сонсоод л танд сонсох хүсэл төрөх нь лав. Гэхдээ таныг баярлуулах бас “айлгах” өөр нэгэн мэдээ бидэнд байгаа нь энэ бол зөвхөн эхлэлийн бүлэг юм шүү.
Өгүүлэгч: Д.Зоригтбаатар
Найруулагч: Д.Баярнэмэх
"МBOOK" студид бүтээв.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.
17,000₮