Ганболд

Цэрэнлхам

Г.Цэрэнлхам өөрийн төсөөллийн ертөнц, уран сэтгэмжид тулгуурлан бүтээсэн “Харанхуй цайзын нууц” хэмээх анхны романаа уншигчдад хүргэж байна. Тэрээр “BOSA Holding LLC”-д маркетинг, пи-ар менежер хийдэг бөгөөд график дизайнер мэргэжилтэй. Зохиол бичих нь түүний хамгийн дуртай ажил юм. Тэрээр өөрийн бүтээсэн “Цахилам ертөнц” хэмээн нэрлэсэн ертөнцөд өөр өөр дүртэй 7-8 боть зохиолыг гаргахаар төлөвлөөд байгаа юм. Ингээд Цахилам ертөнцөд тавтай морилно уу.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Харанхуй цайзын нууц

Харанхуй цайзын нууц

2025/11/11

Хүн төрөлхтөн өөрсдийн зам мөрөөр амьдарч, оршин тогтнохын хажуугаар тэдний мэдэхгүй хачирхалтай зүйлсийн талаарх яриа ааваас аавд, ээжээс ээжид ам дамжин уламжлагдсаар байлаа. Бүх дэлхийг эзэрхийлэн аж төрдөг хэмээн бат итгэсэн хүмүүст учир нь үл ойлгогдох үйл явдал айдас төрүүлнэ. Гэвч тэд зөвхөн харсан зүйлдээ л итгэдэг болохоор учир битүүлэг үйл явдлын талаарх яриа удалгүй намдчихна. Бусдын мэдэхгүй зүгт, хэний ч үзээгүй газарт, хэн ч сонсож чадахгүй ертөнц хэзээнээс үүссэн нь үл ухагдан дэлхий дээр зэрэгцэн оршин тогтнодог ажээ. Өдөр хоног өнгөрөх тусам судасны бүдэгхэн цохилт шиг ямар нэгэн зүйл хүн төрөлхтөнд ойртож буй нь мэдрэгдэнэ. Ямар нэгэн чухал зүйлд бэлтгэгдэж буй мэт харах, ярих, мэдрэх онцгой чадвартай хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл далд ертөнцийг илрүүлээд зогсохгүй холбоо тогтоож чаджээ. Тэд бол хөх царайтнуудын удам билээ. Нэгэнтээ илчлэгдсэн Хэйчүүд хөх царайтнуудыг өөрсдийг нь илрүүлж чадсан учрыг сонирхож буйгаа бас нуусангүй. Хэн хэн нь хоёр ертөнцийн тэнцвэрийг алдагдуулахгүйн тулд гурвантаа хуралдсаны эцэст “НЭГДЭЛ” байгуулжээ. Тэрхүү нэгдэл нь хоёр ертөнцөөс онцгой чадвартай хүмүүс болон хэйчүүдийг сонгож, аль алиндаа туслахын хамт хоёр ертөнцийг эцсээ хүртэл нууцлахаар шийдэн үеэс үед дамжин ажиллах болжээ.

19,800₮