Батмөнх

Цогтбаяр

Батмөнх овогтой Цогтбаяр миний бие нь 1996 онд МУИС-ын Нийгмийн ухааны факультет Социологийн тэнхимд элсэн орж суралцаад 2000 онд Социологич мэргэжлээр , бакалаврын зэрэгтэй төгссөн. Миний бие нийгмийн сайн сайхны төлөө олон зүйлийг бодож тунгааж явдаг ч тухайн үед мэргэжлээрээ ажиллах гэсэн боловч Социологийг манай улсад өндөр түвшинд хөгжүүлэх сонирхол эрх баригч нарт огт байдаггүй, зөвхөн социологийн судалгаа төдийгөөр нийгэмд ойлголтыг өгөх сонирхолтой байсан. Социологич нар нэг үгээр хэлбэл нийгмийн эмч нар юм. Тиймээс миний бие бизнесийн салбарт орж хувиараа олон ч бизнес хийж явсан билээ. Иймд бизнесийг амжилттай удирдан явуулахад маркетинг гэдэг ойлголт, маркетингийн мэдлэгүүд зайлшгүй хэрэгтэй. Маркетинг нь цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгдөж байна. Орчинд үед дижитал маркетинг гэдэг ойлголт гарч ирсэн. Энэ цаг үед өөрийн мэддэг чаддаг бүхнээсээ та бүхэнтэй хуваалцах үүднээс энэхүү “Дижитал маркетинг “-ийн гарын авлага болох цахим номоо бичлээ. Мэргэн уншигч та миний энэхүү номыг уншаад нэгийг бодож хоёрыг тунгаана биз дээ.

Та нэвтэрч орно уу!