
Ганхүү
Эрдэнэбаатар
Ганхүүгийн Эрдэнэбаатар нь контент бүтээгч бөгөөд зургаан жил гаруйн хугацаанд арван таваас дээш тооны төрөл бүрийн "Youtube" суваг хөгжүүлж ирсэн туршлагатай бөгөөд түүний энэ замналыг бүтэлгүйтэл, алдаа оноогүйгээр төсөөлөхийн аргагүй. Одоогийн байдлаар хөгжүүлж буй нийт сувгийн дагагчид нь 1.5 саяд хүрчээ. Ийнхүү хуримтлуулсан мэдлэгээсээ хуваалцахаар уг номоо эрхлэн гаргасан бөгөөд, зөвхөн өөрийн арга барил төдийгүй гаднын чадварлаг Youtuber-үүдээс суралцаж, мэдлэгээ тэлсэн байна. Тэдгээрээс Монголын хөрсөнд буухуйц, өөрийн биеэр туршсаны үр дүнд шалгарсан аргуудаа уг номдоо шигтгэхийг зорьжээ.
Та нэвтэрч орно уу!
