
Дамбийням
Алтантуяа
Д.Алтантуяа нь хүний нөөцийн менежментийн салбарт 14 жил ажилласан. Тэрээр Хүмүүнлэгийн ухааны их сургууль болон Бээжингийн Багшийн их сургуульд боловсрол эзэмшсэн, хүний нөөцийн менежментийн тогтолцооны тэргүүлэх аудитор, арга зүйч багш. Түүний мэргэжлийн замнал Зангиа Портал ХХК, Мандал Санхүүгийн Нэгдэл, MSDI Pro HR Consulting, Монголын Хүний Нөөцийн Удирдлагын Шинэчлэлийн Академи, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг нэр хүндтэй байгууллагуудад стратегийн түвшний албан тушаал хашсан туршлагатай. Захиргаа, хүний нөөцийн менежерээс эхлэн Багш, Сургалтын албаны дарга, Хүний нөөц хариуцсан захирал, Бизнес, хамтын ажиллагаа хариуцсан захирал зэрэг олон чухал чиг үүрэгт үнэт хувь нэмрээ оруулжээ. Д.Алтантуяа нь нийгмийн идэвхтэй, манлайлагч бөгөөд дараах байгууллагуудад идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг: HR Magazine сэтгүүлийн эрхлэгч /Zangia.mn/, Rotary Means Business Mongolia-гийн 2025 оны ерөнхийлөгч, ISO Club-ийн Эвент, Нөлөөллийн хороон дарга. Тэрээр хувь хүний хөгжил, байгууллагын соёл, удирдлагын манлайлал зэрэг сэдвээр төр, хувийн хэвшлийн 110 гаруй байгууллагад сургалт, лекц уншиж, “Ажлаас халшрах хам шинж”, “Z үеийнхэнтэй хэрхэн хамтран ажиллах вэ?” зэрэг сэдвээр судалгаа хийж, Business.mn подкастаар дамжуулан олон нийтэд хүргэж иржээ.
Та нэвтэрч орно уу!
