Данзан-Аюуш

Ганбаяр

Данзан-Аюуш Ганбаяр нь хиймэл оюун ухаан, ёс зүй, хүний оршихуйг огтлолцуулан өгүүлдэг уран бүтээлч юм. Түүний бүтээлүүд бодит шинжлэх ухааны баримт, нийгмийн философи, хүний дотоод сэтгэлийн зөрчлийг хослуулдгаараа онцлог. Тэр “Өрөө” зэрэг өгүүллэгээрээ хүний эрх чөлөө, хяналт, итгэлийн тухай асуултыг хөндөж, хамгийн сүүлийн ажил болох «Маргаашийн ёс зүй: Хүн ба хиймэл оюун ухаан» бүтээлдээ хиймэл оюун ба хүний харилцааны эмзэг тэнцвэр, хяналтгүй хөгжлийн эрсдэлийг бодитой жишээ, сэтгэл хөдөлгөм байдлыг харуулсан. Зохиогч монгол хэлний яруу найруулгыг орчин үеийн шинжлэх ухаан, технологийн хэллэгтэй эвлэгхэн холбож, уншигчдыг судалгааны мэдээлэлд суурилсан ч ойлгомжтой, сонирхол татах өгүүлэмж рүү хөтөлдөг. Түүний зорилго бол ойрын ирээдүйд бидний амьдралд бодитоор тохиож мэдэх сорилтуудыг уран зохиолоор дамжуулан танин мэдүүлэх, мөн ямар ч технологийн цөмд ёс зүй, хүний нэр төр байх ёстойг сануулах явдал юм.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Хиймэл оюуны төгөлдөршил ба ирээдүйн ёс зүй

Хиймэл оюуны төгөлдөршил ба ирээдүйн ёс зүй

2025/08/29

«Хиймэл оюуны төгөлдөршил ба ирээдүйн ёс зүй» нь шинжлэх ухаан, ёс зүйн заагт тулгарсан эрсдэлийг триллер маягаар өгүүлнэ. Английн судлаач Альфред Эрон туслах AI “Карл”-тайгаа хамт “Zapta” нэртэй системийн нууцыг мөшгөхдөө эрх мэдэл, ашиг сонирхлын цаадах үнэнтэй тулгарна. Нэг л буруу алгоритм ирээдүйг өөрчилж мэдэх энэ үед Эрон ямар шийдвэр гаргах вэ? Уг зохиол нь ойрын ирээдүйд бидэнд тохиолдож болох зүйлсийг ойлгомжтойгоор харуулна. Хиймэл оюун ба хүний харилцаа ямар эмзэг болохыг сануулж, ямар ч технологийг бүтээх, ашиглахдаа ёс зүйг нэгдүгээрт тавих ёстойг энгийнээр ойлгуулна. Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол сонирхогч уншигчдад шинэлэг мэдрэмжийг төрүүлэхүйц асуудлыг хөндсөн өгүүлэмжтэй. Өгүүлэгч: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.

21,900₮
2 цаг 47 мин