Мөнхбаяр

Баасандэлгэр

Мөнхбаярын Баасандэлгэр - Сэтгүүлч мэргэжилтэй - HUMANZ мэдиагийн үүсгэн байгуулагч - Хьюмэн Зэт ХХК-ийн гүйцэтгэх захирал - “Шук нийтлэв” фейсбүүк хуудасны админ - Анх UNCOOL нэртэй ном бичиж байсан Мөнхбаярын Баасандэлгэр нь 1996 оны тавдугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Багаасаа хэл бичгийн хичээлдээ сонирхолтой, шүлэг болон дууны үг бичдэг байсан бөгөөд сэтгүүлч мэргэжлээр МУБИС-ийг төгсөж Зууны мэдээ сониноос ажлын гараагаа эхэлсэн. Сэтгүүл зүйн салбарт найм дах жилдээ ажиллаж байгаа бөгөөд өөрийн HUMANZ редакцаар дамжуулан нийгэмд ёс зүй, төлөвшил, хүнлэг байдлыг сурталчлах ажил хийдэг.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Миний өмссөн гутал

Миний өмссөн гутал

2025/07/08

Миний өмссөн гутал. Бид хаанаас ирсэн юм бол оо. Яагаад хэзээ ч хамаагүй үхээд хаашаа ч юм мэдэхгүй явчихдаг байна аа. Энэ хооронд тааралдсан, тохиолдсон, болж өнгөрсөн бүхэн хувь тавилан уу. Хэзээ нэгэн өдөр энэ хорвоо дээр байхгүй болно гэдэг ганцхан үнэнд суурилан амьдралын хором мөч бүрээ утга учиртай холбон хэтэрхий романтик аж төрдөг 28 настай сэтгүүлчийн эгэл түүхүүд энэ бүтээлд гарна. Ухаарал бүр нэг дурсамжаар илэрч, эдгэрсэн өдрүүдээ эргэн санаж, буцах эрхгүй мэт давшилсаар ард нь гарсан бэрхшээлүүдээ хайрлан нийтлэл болгож бичсэн нь танд хань болох болов уу. Зохиогч нь эл бүтээлээ эрдэм мэдлэг түгээх ном гэхээсээ илүү сэтгэл зүрхэнд шингэх мэдрэмж зарж байна гэж тайлбарлах дуртай. Тиймээс мартагдсан, цааш хийгээд нуучихсан нандин бас халуун дулаан мэдрэмжүүдээ дахин нэг санахыг хүсвэл “Миний өмссөн гутал” номыг эхлүүлээрэй. Өгүүлэгч: С.Цэндсүрэн Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.

17,900₮
2 цаг 48 мин