Чойжав

Баатар

Ч.Баатар утга зохиол, уран сайхны чиглэлээр хоёр ангит кино зохиол “Заяа төөрөг”, Босоо хийморь, Онх буусан чонын шагай, Хар сүлдэнд мөнхөрсөн омогшил, Маш нууц-шуурга 01 зэрэг роман бичсэн нь бүгд “Бестселлер” болж олон түмэн уншигчдын эрэлт хэрэгцээтэй номоор шалгарсан. Одоо Босоо хийморь роман нь орос хэл дээр хэвлэгдэх гэж байгаа бол Маш нууц-шуурга роман хятад хэл дээр гарахаар бэлтгэгдэж байна.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Маш нууц-шуурга 01

Маш нууц-шуурга 01

2025/06/20

Дөчөөд онд цаг төрийн байдал түгшүүртэй, баруун талд дэлхийн хоёр дугаар дайн, зүүн талд японы түрэмгийлэгчид заналхийлж байсан үед Хэнтий аймагт байсан морин бригадыг баруун хязгаарт нүүлгэн шилжүүлсэн юм. Тэдгээр дайчид урт замыг морьтой явган туулж богино хугацаанд заасан газарт очсон. Эр цэргийн тэсвэр хатуужил зориг тэвчээр гаргасан тэрхүү баатарлаг дайчдын туулсан бартаат хүндхэн нөхцөл байдлыг үнэн зөвөөр ирээдүй хойч үеийнхэнд дэлгэн үзүүлэхийг зорьсон. Үнэн хэрэгтээ өдгөө 80 гаруй жил өнгөрсөн ч төр засаг ард түмэн мартсан байх юм. Иймд түүхт 6 дугаар морин бригадын алдар гавьяаг сэргээх, ард түмэнд мэдрүүлэх зорилготой. Тэдгээр 2000 гаруй цэрэг дарга нар ямар хүнд бэрхшээл, зовлонг туулж үүргээ биелүүлснийг эргэж сануулах, эдүгээ тэднээс бодит үнэнийг өгүүлэх амьд мэнд хэн ч үлдсэнгүй, сүнс гэж байдаг бол баярлах буй заа.

35,000₮
9 цаг 4 мин