Ган-Очир

Эрдэнэ

Саран Олхонууд овогт Ган-Очирын ЭРДЭНЭ 2012 онд Япон улсын Хагүро ахлах сургууль, 2016 онд Сайтама муж болон Токио хотын Дайто Бүнка их сургууль, 2024 онд Монгол Улсын Удирдлагын Академийн SYLFF магистрын хөтөлбөрийг тус тус төгссөн. Япон улсын өндөр зэрэглэлийн хоол үйлчилгээний салбарт 10 жил мэргэжлийн хоол зүйч, ахлах тогоочоор ажилласан. Япон улсын хөдөө аж ахуйн холбооны Natural food coordinator, Food coordinator мэргэжил эзэмшиж, олон улсад заах эрхтэй. Мөн Япон улсын мэргэжлийн тогоочийн үнэмлэхтэй. Youtube хуудаснаа CHEFU ERDENE сувгаар дамжуулж 150 гаруй эрүүл, энгийн хоолны жорыг хуваалцсан.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Японд эзэмшсэн Сауны урлаг

Японд эзэмшсэн Сауны урлаг

2026/08/07

“Японд эзэмшсэн САУНЫ УРЛАГ” ном нь Интерномын бестселлер болж байсан “Эрүүл аав өвчтэй аав”(2025) номын зохиолч Шэфү Эрдэнэ-ийн 2 дахь бүтээл билээ. Эл номын зохиолч нь Япон улсад 13 жил сурч боловсорч, ажиллаж амьдрахдаа өөрт нь хамгийн хэрэгцээтэй байсан ур чадваруудын нэг болох саунд зөв орох аргад суралцсан бөгөөд шинжлэх ухааны нотолгоонд суурилсан бүтээлээ уншигчдад толилуулж байна. Япон улсын нийслэл Токио хотод ажиллаж, амьдрахад маш их стресс, сэтгэл гутралыг даван туулах хэрэгтэй болдог. Мөн дээр нь мэргэжлийн тогоочийн ажил бол хамгийн хүнд хэцүү ажлуудын нэг. Яг ийм стресстэй нийгэм, хүнд хэцүү ажлыг 10 гаруй жил даван туулж ирсэн нууцаа зохиолч Шэфү Эрдэнэ энэхүү бүтээлдээ дэлгэх болно. Саун нь зүгээр нэг хөлсөө гаргах орчин биш. Энэ бол хүн төрөлхтний соёл, мөн шинжлэх ухааны томоохон ололт юм. Та саунд орох шинжлэх ухааны нотолгоотой, зөв арга техникийг эзэмшиж чадвал, маш олон давуу талыг хүртэх боломжтой. Тархи сэргэх, бүтээлч сэтгэлгээ тэлэх, стресс тайлагдах гэх мэт нь саунд зөв орсноор мэдрэх олон ач тусын хэдхэн нь л юм. Орчин үеийн дижитал эрин үед амьдралын хэмнэл алдагдаж, нойргүйдэл, сэтгэл гутралд автах, хөдөлгөөний дутагдалд орох, анхаарал төвлөрөл муудах гэх мэт асуудлууд тоймгүй их болж байна. Эдгээр асуудлыг шийдэж, зөв амьдралын хэв маяг хэвшүүлэхэд туслах зүйлсийн нэг бол гарцаагүй САУН юм. Аз жаргалыг мэдэрье, ажлын өндөр амжилт гаргая гэж хүсэж байгаа бол саун орох нь танд хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга байх болно.

23,700₮
Эрүүл аав Өвчтэй аав

Эрүүл аав Өвчтэй аав

2025/06/17

Энэхүү ном нь таныг амьдралын хэв маягийн ТЭНЦВЭР-т хөтөлнө. “Баян аав Ядуу аав” ном шиг 2 аавын жишээн дээр баяжуулж бичсэн нь уншигчдад уг бүтээлийг уншихад илүү сонирхолтой болсон гэж найдаж байна. Турах гэж хэт туйлширсан хоолны дэглэм барих, турсныхаа дараа junkfood, хэт боловсруулсан хоол хүнсийг их хэмжээгээр хэрэглэж, сэтгэлийн хямралд орох, мөн өмнөх жингээсээ илүү таргалж, улмаар өвчин, эмгэг тусах нь орчин үеийн бидний амьдралын хэв маягт түгээмэл тулгардаг. Энэ мэт хэт туйлширсан бөгөөд шинжлэх ухааны үндэслэлгүй буруу аргууд улам бүр дэлгэрсээр эрүүл мэнд, хөрөнгө мөнгөөрөө хохирох хүмүүсийн тоо хэт олширсоор байна. Орчин үеийн мэдээллийн эрин үед, зөв мэдээлэл, шинжлэх ухааны суурьтай мэдлэгийг олж авахад шүүлтүүртэй хандаж, аль мэдээлэл нь үнэн зөв, баталгаатай гэдгийг олж авах нь маш чухал болсоор байна. Энэ цаг үед зөв мэдлэг, шинжлэх ухааны баталгаатай мэдээлэл нь хүмүүсийг зөв амьдралын хэв маягт хөтөлж, урт удаан жаргалтай, эрүүл амьдрахад тус болно. Үрэвсэл ба өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлж эрүүл амьдрах арга ухааныг тусгасан юм. Алдагдсан амьдралын хэв маягийн ТЭНЦВЭР-ээ эргүүлж олоход хэрэгцээтэй хамгийн гол зүйлс дээр тулгуурласан сүүлийн үеийн мэдлэг, мэдээллийг 100 гаруй олон улсын баталгаатай судалгаа, ном зүйг иш татан бүтээсэн бүтээл юм.

29,000₮