Цогтмандах

Есөн-Эрдэнэ

Цогтмандахын Есөн-Эрдэнэ Монголын уламжлалт анагаах ухааны хүний их эмч Тайландын иогийн массаж эмчилгээний мэргэжлийн түвшний багш Реуси Даттон - Тайландын иогийн багш Косметологич Хятадын Чигон дасгалын багш. Самандбадраа эмнэлгийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, зөвлөх эмч Цогтмандахын Есөн-Эрдэнэ нь 2009 онд Оточ Манрамба дээд сургуулийг Монголын уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлээр төгссөн. Мөн тэрээр Arura Organics брэндийн үүсгэн байгуулагч, ургамлын гаралтай эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч юм. Ц.Есөн-Эрдэнэ эмчийн ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор бичсэн ном, сурах бичиг, гарын авлага: Эрүүл амьдралын хөтөч 1 Эрүүл амьдралын гарын авлага 2 Уламжлалт анагаах ухааны зохистой хооллолтын зарчим Хүний амьдралын 3 үе шат Өөрийгөө ольё Муур оточ - Хүүхдийн ном Миний бие бол миний найз - Хүүхдийн ном Хүүхдээ зөв хайрлаарай Гоо сайхны зүү эмчилгээний дадлагын гарын авлага Тайланд иогоор өвчнөө илаарьшуулж, өөрийгөө арчлах арга

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Хүүхдээ зөвөөр хайрлаарай

Хүүхдээ зөвөөр хайрлаарай

2025/06/13

Энэхүү ном нь эцэг эхчүүдэд үр хүүхдээ өсгөхдөө хэрхэн сайн хүн болгон хүмүүжүүлэх, хариуцлагатай болгох, гэр бүл дэх үнэ цэнийг мэдрүүлэх, тэднийг шашны эерэг зарчмыг дагуу яаж амьдруулах, эх орондоо ачлалтай иргэн болгон өсгөх зэрэг зарим нэг хэрэгтэй аргуудын талаар санаа сэдэл өгөх зорилготой юм. Эцэг эхчүүд амьдралаа авч явах болон бусад олон асуудлуудаас болж хүүхдүүдтэйгээ хамт байх хангалттай цаг завгүй болжээ. Ихэнх оронд аав ээж нар хүүхдийнхээ өмнө хэтэрхий хүлцэнгүй байх нийтлэг үзэгдэл их байна. Хүүхдүүд нь алдаа гаргасан ч буруушааж зэмлэдэггүй. Ингэснээр буруу хүмүүжих эрсдэлтэй юм. Бас хүүхдүүдээ хэтэрхий их хайрлаж, тэр их хайр нь эргээд хүүхдийн зан суртахууныг сүйтгэх болно гэдгийг анзаарахгүй байгаа. Бид хамгийн түрүүнд хүүхдээ хэрхэн зөвөөр хайрлах вэ? гэдэг талаар бодох хэрэгтэй боллоо. Ийм бодлоос л энэ ном маань сэдэвлэгдэн уншигч таны гарт хүрсэн юм. Энэхүү номоос эцэг эхчүүд хүүхдээ өсгөхдөө санаа сэдэл авч, мөрдөл болгон эрүүл, аз жаргалтай амьдрах байх гэдэгт итгэлтэй байна.

50,000₮
5 цаг 19 мин