Бартлэтт

Стивэн

Стивэн Бартлэтт нь Британийн бизнес эрхлэгч, зохиолч, подкастер, хөрөнгө оруулагч бөгөөд олон нийтэд ихэвчлэн "Гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэл (The Diary of a CEO)" подкастаараа танигдсан. Тэрээр Social Chain хэмээх дэлхийн тэргүүлэх нийгмийн медиа маркетингийн компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэл: Бизнес & Амьдралын 33 хууль

Гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэл: Бизнес & Амьдралын 33 хууль

2025/05/12

Сонсогч таны сонорыг мялааж буй энэ ном бол дэлхийн хамгийн алдартай, хамгийн олон сонсогчтой подкастуудын нэг - "Гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэл" подкастыг ном болгосон хувилбар юм. Одоогийн байдлаар тус подкаст Youtube суваг дээр 10.3 сая дагагчидтай, 766 сая үзэлттэй байна. Номын зохиогч Стивэн Бартлэтт бол салбартаа тэргүүлэгч дөрвөн компанийн гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн даргаар ажиллаж, 20-оод насандаа тэрбумтан болсон бизнесмен билээ. Тэрээр өөрийн амжилтад хүрсэн туршлагаа сэтгэл судлал, зан үйлийн шинжлэх ухаанаар баяжуулж, таван тивийн хэдэн арван мянган хүн, дэлхийн хамгийн амжилттай яваа хүмүүстэй хийсэн ярилцлагадаа тулгуурлан ажил амьдралдаа томоохон амжилт гаргах 33 хуулийг томьёолсноо та бүхэнтэй хуваалцаж байна. Эдгээр хууль бол цаг хугацааны шалгуурыг даван гарсан, ямар ч салбарт хэрэгжих боломжтой, их үйлс бүтээх эсвэл амжилтад хүрэхийг зорьж буй хэн бүхний баримталбал зохих зарчмууд юм. Энэ хуулиуд өнөөдөр ч, зуун жилийн дараа ч үйлчилсэн хэвээр байх болно. Өгүүлэгч: Э.Алтангэрэл Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.

39,500₮
7 цаг 46 мин