Easy

Management

зохиогчид

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Харилцааны менежментийг танд хялбараар зөвлөе

Харилцааны менежментийг танд хялбараар зөвлөе

2025/04/25

Хялбар цуврал 4. Нийгмийн хурдацтай өөрчлөлт, хөгжил, тэр дундаа техник, технологийн хөгжлийн өнөө үед хүмүүс хооронд, ажилтан болон байгууллага, байгууллагаас өөрийн хэрэглэгч, хувьцаа эзэмшигч болон олон нийт хоорондын харилцаа, холбооны менежмент хэрхэн үр дүнтэй байхаас ажил, бизнесийн нэр хүнд, итгэлцэл болон ашиг орлого ихээхэн хамаарч байна. Иймд энэхүү ном нь жирийн ажилтан, менежер, хүний нөөцийн менежерүүд болон байгууллагын аль ч түвшний удирдлагууд өдөр тутам практик дээрх харилцаа, холбооны менежментийг үр дүнтэй, зөв дарааллаар хэрэгжүүлж тавьсан зорилго, зорилтууддаа хүрэхэд юу гол шаардлагатай болохыг танд хялбараар зөвлөж, түүнийг ажил, амьдрал дээрээ хэрэглэж өөрийн менежментээ илүү үр дүнтэй болгоход туслах болно. Тус ном нь 12 хэсгээс бүрдсэн болно. Цаг, зав багатай танд сэдэв бүрийн гол санааг товч тодорхой, хялбараар ойлгуулах зорилгоор нэг сэдвийг 2-3 нүүрнээс хэтрэхгүйгээр гаргав. Мөн зарим нэг чухал сэдэвтэй холбогдуулж дэлхийн шилдэг компани, менежерүүдийн туршлага, жишээгээр баяжуулан хүргэж байна.

15,000₮
1 цаг
Хүний нөөцийн менежментийг танд хялбараар ойлгуулъя

Хүний нөөцийн менежментийг танд хялбараар ойлгуулъя

2025/04/25

Хялбар цуврал 3. Өнөө үед байгууллага, компанийн үүрэг, функц илүү төрөлжиж, ажилтан болон багийг бүрдүүлэх, бие даалгах, шинэ санал, санаачилга гаргах боломжоор хангах, тэдэнд эрх мэдлийг олгох, удирдах үйл явцад оролцуулж, үр дүнтэй үнэлэлт хийх, сургалт, зөвлөгөөгөөр хангах, оновчтой урамшууллын системийг бий болгох замаар байгууллагад илүү үр дүнтэй менежментийн хэв маягийг бий болгох шаардлагатай болжээ. Иймд энэхүү ном нь өдөр тутам практик дээр хүний нөөцийн менежментийн шалгарсан хэрэгслүүдийг үр дүнтэй ашиглаж, зөв дарааллаар хэрэгжүүлж тавьсан зорилго, зорилтууддаа хүрэхэд юу гол шаардлагатай болохыг танд хялбараар ойлгуулж, түүнийг ажил, амьдрал дээрээ хэрэглэж менежментээ илүү үр дүнтэй болгоход туслах болно. Тус ном нь 12 хэсгээс бүрдсэн болно. Цаг, зав багатай танд сэдэв бүрийн гол санааг товч тодорхой, хялбараар ойлгуулах зорилгоор нэг сэдвийг 2-3 нүүрнээс хэтрэхгүйгээр гаргав. Мөн зарим нэг чухал сэдэвтэй холбогдуулж дэлхийн шилдэг компани, менежерүүдийн туршлага, жишээгээр баяжуулан хүргэж байна.

15,000₮
1 цаг 32 мин
Хувийн менежментийг танд хялбараар зөвлөе

Хувийн менежментийг танд хялбараар зөвлөе

2025/04/25

Хялбар цуврал 5. Нийгмийн хурдацтай өөрчлөлт, хөгжил, тэр дундаа техник, технологийн хөгжлийн өнөө үед хувь хүн, ажилтан болон менежер, удирдлагуудын хувийн сахилга бат, хувийн менежмент хэрхэн үр дүнтэй байхаас ажил, амьдрал, бизнесийн нэр хүнд, итгэлцэл болон ашиг орлого ихээхэн хамаарч байна. Жирийн ажилтан, менежер болон байгууллагын аль ч түвшний удирдлагууд хувийн сахилга бат, карьер менежмент, стрессийг зохицуулах чадвар зэрэг хувийн менежментийн талаарх цогц ойлголтгүйгээр өөрийгөө болон байгууллага, компанийг оновчтой удирдаж ажилтан, харилцагч болон хөрөнгө оруулагчдын үр өгөөж, үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжгүй юм. Өдөр тутмын амьдрал дээрээ хувийн менежментээ үр дүнтэй, зөв дарааллаар хэрэгжүүлж тавьсан зорилго, зорилтууддаа хүрэхэд юу гол шаардлагатай болохыг танд хялбараар зөвлөж, тэдгээрийг хэрэгжүүлснээр хувийн болон ажил, албаны амьдралын тэнцвэрийг хангаж, тэдгээрийг илүү үр дүнтэй удирдахад туслах болно. Тус ном нь 11 хэсгээс бүрдсэн ном болно. Цаг, зав багатай танд сэдэв бүрийн гол санааг товч тодорхой хүргэж, хялбараар ойлгуулах зорилгоор нэг сэдвийг 2-3 нүүрнээс хэтрэхгүйгээр гаргав. Зарим нэг чухал сэдэвтэй холбогдох амжилттай хувь хүмүүсийн туршлага, жишээгээр баяжуулан хүргэж байна.

15,000₮
1 цаг 3 мин
Менежментийн үндсийг танд хялбараар ойлгуулъя...

Менежментийн үндсийг танд хялбараар ойлгуулъя...

2025/04/25

Хялбар цуврал 1. Тус номыг Оюутан, сурагчид, Бизнесээ шинээр эхлүүлэх гэж буй болон бизнестээ өөрчлөлт хийхээр төлөвлөж буй хүмүүс, Байгууллагын бүх шатны ажилтан, менежерүүд, Гүйцэтгэх захирлууд зэрэг мэдэхийг хүссэн бүх хүмүүст зориулав. Тус номыг уншсанаар та менежментийн талаарх суурь ойлголтыг хялбараар авч, менежментийн ач холбогдол, үүргийг улам ойлгоно. Мөн орчин цагийн менежментийн хэлбэр, хэв маягууд болон төрлүүдийг мэдэж авна. Удирдлага болон менежерийн зааг, ялгаа болон ач холбогдол, үүргийг ойлгож, таны менежментийн арга хэлбэрт тань эерэг өөрчлөлтүүдийг авчирна. Мэдээж таны бизнесийн болон компанийн тань ашиг, үр өгөөж, үнэ цэн нэмэгдэж болно. Тус ном нь 16 хэсгээс бүрдсэн болно. Цаг, зав багатай танд сэдэв бүрийн гол санааг товч тодорхой хүргэж, хялбараар ойлгуулах зорилгоор нэг сэдвийг 2-3 нүүрнээс хэтрэхгүйгээр эмхэтгэн гаргав. Мөн зарим нэг чухал сэдэвтэй холбогдуулж дэлхийн шилдэг компани, менежерүүдийн туршлага, жишээгээр баяжуулан хүргэж байна.

15,000₮
1 цаг 27 мин
Компанийн менежментийг танд хялбараар зөвлөе...

Компанийн менежментийг танд хялбараар зөвлөе...

2025/04/25

Хялбар цуврал 2. Тус номыг Оюутан, сурагчид, Бизнесээ шинээр эхлүүлэх гэж буй болон бизнестээ өөрчлөлт хийхээр төлөвлөж буй хүмүүс, Байгууллагын бүх шатны ажилтан, хүний нөөцийн болон бусад менежерүүд, Гүйцэтгэх захирлууд зэрэг мэдэхийг хүссэн бүх хүмүүст зориулав. Энэхүү ном нь өдөр тутам практик дээр компани, байгууллагын менежментийг үр дүнтэй, зөв дарааллаар хэрэгжүүлж, тавьсан зорилго, зорилтууддаа хүрэхэд юу гол шаардлагатай болохыг танд хялбараар ойлгуулж, түүнийг ажил, амьдрал дээр хэрэгжүүлж, компанийн менежментээ илүү үр дүнтэй болгоход туслах болно. Иймд тус номыг уншсанаар та компани, байгууллагын менежментийн талаарх суурь ойлголтыг хялбараар авч, компанийн менежментэд шаардлагатай хэрэгслүүдийг ойлгож таны бизнес, компанийн тань ашиг, үр өгөөж, үнэ цэн нэмэгдэж болно. Тус ном нь 25 хэсгээс бүрдсэн болно. Цаг, зав багатай танд сэдэв бүрийн гол санааг товч тодорхой, хялбараар ойлгуулах зорилгоор нэг сэдвийг 3-4 нүүрнээс хэтрэхгүйгээр гаргав. Мөн зарим нэг чухал сэдэвтэй холбогдуулж дэлхийн шилдэг компани, менежерүүдийн туршлага, жишээгээр баяжуулан хүргэж байна.

18,000₮
3 цаг 23 мин