П.Буяндэлгэр
Р.Оюундарь
Зохиогч П.Буяндэлгэр Зохиогч Р.Оюундарь
Дагах
Та нэвтэрч орно уу!
Бүтээлүүд
Цагаа олсон үг илдээс хүчтэй. Урд гарч үгээ хэлэхийн тулд хүндлэл, талархал, хайр хүлээж байдаг гэж бодвол төөрөгдөл. Харин очих газар бүрд чинь шийдэгдээгүй асуудлууд, замбараагүй байдал, урам хугарсан ажилчид, өөртөө эргэлзсэн залуус, санхүүгийн асуудал, нэгэндээ гомдсон хосууд, стресстсэн удирдагчид таныг хүлээж байх болно. Алга ташуулахын тулд бус асуудал хаана нуугдаж байгааг нээж харуулахын тулд урд гараарай. Тиймээс урд гарч хэлэх үгтэйгээ хамт алх, үгтэйгээ хамт унт, үгтэйгээ хамт хоолло, үгтэйгээ хамт амьсгал... Урд гарч үгээ хэлэх цаг чинь болсон... Өгүүлэгч: Э.Алтангэрэл Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.
Хүн өөр рүүгээ хэрхэн харж байгаагаараа амьдралаа бүтээдэг. Сэтгэлийн шарх нь хүнийг гэмтээгээд зогсохгүй өөрийгөө үнэлэх үнэлэмжийг эвдэж, далд ухамсарт шингэн хувь тавиланд хүртэл нөлөөлдөг. Эдгээгүй шархтай хүн өөрийнхөө зовлонг бусдад дамжуулж, санаанд оромгүй үйлдэл, зөрчил, салалт, алдагдлыг бий болгодог. Гэр бүл, харилцаанд илүү их сэтгэлийн шархтай нь бусдыгаа илүү зовоодог нь гашуун үнэн. Хүн ухаанаараа зөв бурууг ойлгож байсан ч сэтгэлийн шарх удирдлага авбал хэзээ ч хийхгүй гэж бодсон зүйлээ хийж, дотоод зөрчилд ордог. Сайн зүйл хүсдэг атлаа амьдрал дээр эсрэгээрээ үйлдэл гарч байвал энэ нь сэтгэлзүйн гэмтлийн дохио юм. Энэхүү ном нь эдгээр ойлгомжгүй асуудлын уг шалтгааныг нээж, өөрийгөө эдгээх замд хөтлөх “өөрийгөө болон амьдралаа хайрлах” аяллын тийз болно. Шарх амьдралыг өөрчилдөг шиг эдгэрэл ч мөн амьдралыг өөрчилнө.
“Эзэгтэй гэдэг эр хүний хань, энхрий үрсийн эх Энэ амьдралын өнгө үзэмж, айл гэрийн гэрэл гэгээ билээ” Нэгэн эмэгтэйн захидал: Их удаан дотроо хадгалаад яг дэлбэрэх шахаж байна. Нөхөр маань ажилтай гээд гараад явахаар “Одоо юу хийж яваа бол... Нөгөө хүүхэнтэйгээ хамт байгаа болов уу?... Яагаад оройтоод байгаа юм бол...” гээд л элдвийн юм бодож итгэж чадахаа бүр больчихож. Болохгүй гэж бодсон ч өөрийн эрхгүй бодогдоод элдвийн ааш гараад байх юм. Өөрийгөө завгүй байлгахыг хичээсэн ч гэсэн болохгүй байна. Яг үнэнийг хэлэхэд би улам л эвдрээд ааш маань улам л муухай болоод өөртөө итгэх итгэл минь ч алга болж, дотор минь нэг л бөөн хар юм байгаад байх юм. Дээр нь давж сэтгэх гэсээр байтал хорвоо дээр над шиг муу санаатай хүн байхгүй мэт болчихлоо. Тэр гэнэн зан, итгэмтгий байдал минь хаашаа алга болчхов оо. Яг яавал би буцаж хивэндээ орох вэ? Уйлахаас өөр зүйл хийж чадахгүй юм. Та ийм хүнд хэрхэн зөвлөх байсан бэ? Зарчим: Өөрийгөө гээвэл өрөөлд ч гээгддэг – Нөхрийнхөө хайрыг сэрээж өдөр бүр өөртөө дурлуулж чаддаг уу? – Нөхөртөө өрхийн тэргүүн байх боломжийг нь өгдөг үү? – Нөхөр минь надаас хангалттай хүндэтгэл авч чадаж байна уу? Би нөхрийнхөө хайр халамж, хамгаалалтад нь орно. Би нөхөртөө өөрөөрөө байх боломжийг нь өгөх болно. Би аз жаргалтай эмэгтэй. Өнөөдөр би сэтгэл татам хайр булаам эмэгтэй байх болно.
Агуулга: Хүчтэй тэмүүлэн тэмцэх Бүргэдийг бид жигүүртний Хаан гэж ярилцдаг. Тэгвэл тэрхүү Хаан маань бас өөрийн гэсэн шалгууртай байдаг аж. Та бүргэдийг хэд насалдгийг мэдэх үү? Бүргэд 40 наслаад өд нь хүндэрч сөдлөг байдлаа алдаж нисэхэд улам бүр хэцүү болдог аж. Нисэхийн тулд маш их хүч гарах бөгөөд өдөр ирэх тусам далавчаа даахгүй болж маш их ядардаг тул газраар мөлхөгч болдог байна. Харин энэ үе нь цаашид дахин шинэчлэгдэн өөрчлөгдөх үү? Эсвэл үхэх үү? гэдэгтээ нүүр тулдаг үе нь юм. Хэрвээ амьд үлдэхийг хүсэж байгаа бол бүх хуучин өд болон хумсаа өөрөө суга татах ёстой болдог аж. Мэдээж маш их өвдөлт, тэсвэр хатуужил түүнд хэрэгтэй. Харин энэ үеийг давсны дараа шинэ өд, шинэ хумс, хөнгөн бие, шинэ эрч хүч, хүчтэй далавч түүнд ирдэг байна. Хүнд хэцүү зовлон нь түүнийг дахин олон жил наслуулдаг бөгөөд бүргэд 70 насалдаг. Үүний адил одоо таны амсаж буй золиос нь ирээдүйгээ найдвартай байлгахын төлөөх золиос байдаг бол харин эдэлж буй зугаа цэнгэл бүхэн чинь ирээдүйн найдваргүй байдлыг бүтээдэг. Хэдхэн өдрөөс цаадхыг хардаггүй хүн алсын хараагүй байдаг. Зарчим: Хавар нэг өдөр эрт таривал намар арван өдөр эрт хураана – Би юу хийх ёстойгоо өдөр бүр мэддэг үү? – Би яагаад хийх ёстойгоо өдөр бүр мэддэг үү? – Би яаж хийх ёстойгоо өдөр бүр мэддэг үү? Миний амьдрал оюун санааны минь үр дүн. Би өөрөөр сэтгэдэг би өөрөөр хардаг, би өөрөөр хийдэг. Би бол мөрөөдөл дунд минь байгаа яг тэр хүн мөн. Би хаа ч явсан тачигнаж түчигнэж хийсээр байх болно. Амжилтын төлөө боломж бүрээ ашиглана.
Сургамжит өгүүллэгүүдэд хүний амьдралын бодит түүхүүдийг багтаан эмхэтгэв.
“Хорвоо дээр гайхалтай зүйлс зөндөө байхад заавал хогийн сав руу битгий шагайж бай...” Агуулга: Аз жаргалыг зөв газраас хай Аз жаргал өөрөө нийтлэг энгийн чанартай байхад бид түүнийг ховор зүйлээс хайдаг. Сэтгэлзүйн блокоо гаргахын тулд өөрийнхөөрөө байх орон зай хамгаас чухал. Нэг хэвийн уйтгар гунигтай, чухал царайгаа хааяа ч болов өөрчилж бай. Үргэлж дүрэм журам баримтлах нь аз жаргалтай амьдралыг бий болгодоггүй. Би дүрэмддэг хүнд хэзээ ч итгэж байгаагүй... бүгд л сайн муу, зөв буруу, сайхан муухайг ялгаж чаддаг тэгээд юу гэж. Харин бүгд яаж жаргалтай байхыг мэддэг билүү... Амьдралаа өөрийнхөө зохиосон богинохон дүрэмдээ багтаах гэж бүү оролд. Инээж байхдаа боддог хүн огт сонин биш инээж байхдаа инээдэг хүн л сонирхолтой. Тархин дахь серотонины түвшин байхгүй бол юунаас ч таашаал мэдрэхээ больдог. Заримдаа тэнэг хүн шиг байх нь надад илүү сайхан байдаг. Тэгээд ч ухаантай хүнээс илүү аз жаргалтай хүнийг хайрладаг биз ээ... Бусдыг доромжлолгүй, зовоолгүйгээр өөрийнхөөрөө жаргалтай байгаарай... Зарчим: Аз жаргал үнэтэй зүйл дээр биш үнэт зүйл дээр оршдог – Хэн уйтгар гунигтай, мэдрэмжгүй хүнтэй хамт байхыг хүсдэг юм бэ? – Хэн аз жаргалгүй хүний хажууд удаан байхыг хүсдэг юм бэ? Хэн...?...????? – Намайг аз жаргалгүй байлгадаг гол буруутан хэн бэ? Өнөөдөр би өөрийгөө аз жаргалтай байгааг харж байна. Би аз жаргалыг нөхцөл байдал биш харах өнцөг гэдгийг мэднэ. Би аз жаргалыг үр дүн биш үйл явц гэдгийг мэднэ. Би аз жаргалыг ирээдүйд биш өнгөрсөнд биш яг одоо яг энд хүлээн авч байна. Өгүүлэгч: Ц.Мөнхбат Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2020 он.
Эхнэр нь нөхрийнхөө сайныг нь хүлээн авч, сул доройг батлахдаа хайр халамжийг нь таллан хувааж буйгаа мэддэггүй. Хамгийн эмзэг, нандин хэсгийг нь буруутган чичилбэл нөхөр тань сул дорой ичгүүр дотроо өөрийгөө оруулаад цоожилчихдог. Цоожны цаанаас та өөрийн хүсээд буй хайраа хэзээ ч хүртэж чадахгүй. Тиймээс “НӨХРИЙН МИНЬ СУЛ ТАЛ, МИНИЙ АВАХЫГ ХҮСЭЭД БУЙ ХАЙРЫГ НЬ ТАТАХ ТҮЛХҮҮР” гэж харах зүрхний мэлмийгээ нээх хэрэгтэй. Нөхрийн сул талаас болж би зовж байн гэж эхнэр боддог. Гэтэл алдаан дээр нь дөрөөлөн өөрийн хүслээ тулгах нь нөхрөө улам цааш нь түлхдэг. Эр хүний сул тал нь түүний хайрыг татах гол түлхүүр нь. Та энэ л түлхүүрээр нөхрөөсөө хүсээд буй нандин хайрыг эмэгтэй хүний мэргэн ухаанаар авч чадна. Тиймээс “Хөзрийн Хатан” гуравдугаар дэвтэр бүх зүрх сэтгэлээрээ “НӨХӨРТЭЙГӨӨ УЧРАХАД” тань туслах болно.
Хосууд бие биеийнхээ нүднээс өөрийгөө олж харсан цагт жинхэнэ хайртай учирдаг. Туг хэзээ сүртэй харагдаж, сүр хүчээ бадруулдаг вэ? Туг салхины исгэрээнд сүр хүчтэйгээр намирдаг. Салхинд дир дир, сүр сүр хийх дуу гарган намирах туг далбааг улам бүр сүрлэг харагдуулна. Харин халуун наранд салхигүй орчинд ишээ даган унжих туг юутай гунигтай вэ. Үүн шиг эр хүн хэдий чинээ ачаа үүрч, хариуцлага хүлээж байна төдий чинээ хийморьтой байдаг. Түүнд сүр хүчийг өгч байх салхи хэрэгтэй. Эр хүний хариуцлага нь хаана байна тэнд хайр нь оршдог. Тиймээс нөхрийнхөө урдуур орж ачааг нь өөртөө авч буй эмэгтэй өөрийгөө зовлонд унгаж байгаагаа мэддэггүй. Яагаад гэвэл эр хүн шийдвэр гаргаж буй газраа хариуцлагатай ханддаг. Ачааг нь үүрүүлнэ гэдэг гэр бүлдээ санаа тавих шалтгаантай болгож байгаа юм. Зарчим: Хүндлэл дууссан газраас эр хүн явдаг. – Би нөхрийнхөө үүрэх ёстой ачааг нь үүрдэг үү? – Би түүний нөмөр нөөлөгт багтаж чаддаг уу? – Би нөхрийнхөө хайр халамжийг хүртэж чадаж байна уу? Би нөхрийнхөө өөрөөрөө бахархах сэтгэлийг нь өрдөх болно. Би ачаагаа ганцаараа үүрдэг бус, амьдралыг ганцаараа туулдаг биш ханьтайгаа туулах болно. Амжилттай аз жаргалтай эмэгтэй миний дотор бүрэлдэж байна. Би өдөр бүр дур булаам эмэгтэй байх болно.
Харилцаагаа хэрхэн гүнзгийрүүлэх Түүний тухай таны бодол таны талаарх түүний бодол болдог. Хүмүүс дэргэд чинь өөрөөрөө байж чаддаг бол та харилцахад хамгийн таатай хүн гэсэн үг. Хэрэв “Би дэргэд чинь өөрөөрөө байж чадахгүй байна” гэж хэлсэн бол энэ хүн маш олон хүний төлөөлөл байж мэднэ. Учир нь бусдад хэрхэн хандаж байгаагаар таны харилцааны төлөвшил тодорхойлогдоно. Би “Нар хүнээс манддаг” номын нэгдүгээр дэвтэртээ “Харилцаагаа хэрхэн тэлэх” тухай бичсэн. Харин хоёрдугаар дэвтрээ “АМЬД ХАРИЛЦАА, ӨӨРӨӨРӨӨ БАЙХ ОРОН ЗАЙ” гэсэн хоёр сэдвийг барьж бичсэн. Хотжих тусам хүн бүхэн хувийн орон зай, амьд харилцааг илүү их хүсэж байна. Хүн бүр ямар нэг хэмжээгээр амьд харилцааг үгүйлж эхэлсэн цаг үеүд урсаад эхэлжээ. Хүн хүнээр дутагдана гэдэг юунаас ч илүү аймшигтай. Төгс нэгнийг хайдаг биш, төгс бус чанарыг хүлээн зөвшөөрдөг хүн л харилцааг бүтээдэг. Амьдрал алганы хээ шиг зурайж аалзны тор шиг хэрж, алхам тутамдаа салж нийлэн “Түмэн наст” хээ шиг эхлэл төгсгөлгүй өөр хоорондоо салшгүй холбоотой үргэлжилсээр... Таны ирж байгааг хараад баярладаг, явахад араас тань харж зогсдог хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээрэй...
Гэр бүлийн боловсрол, Хайр бүх юманд анхааралтай хандахыг ятгадаг. “Би нөхөртөө хаягдсаныхаа дараа л өөрийгөө олж харсан. Тэр хүртэл үргэлж би өөрийгөө өмөөрч явсан” хэмээн хэлсэн нэгэн эмэгтэйн үг юутай гашуун. Өөрийгөө олж хардаггүй учраас л нөхрөөсөө алдаа хайж явсаар, бүх зүйл дууссаны дараа л ухаарах нь бий. Дэндүү оройтохоос өмнө амжиж өөрийгөө хараарай бүсгүй минь. Тус номыг уншсанаар “Эр хүн ууртай, хартай, үглээ авгайд бус, харин яагаад аз жаргалтай баяр хөөртэй эмэгтэйд татагддагийн нууцаас суралцах болно. Хамгийн чухал нь та “Нөхөр л өөрчлөгдөх ёстой” гэсэн хандлагаа орхиж “Өөрчлөлт надаас эхэлнэ” гэдгийг хүлээн зөвшөөрөх учиртай. Өөрийгөө биш өрөөлийг өөрчлөх гэсэн үзлээс л зовлон эхэлдэг шүү дээ. Харин та өөрийгөө хайрлаж, хүндэлж, хөглөж байхад амьдрал тань хэрхэн аз жаргалтайгаар өөрчлөгдөхийг туршаад үзээрэй. Зарчим: Өөрийгөө хүндэлдэг эмэгтэйг өргөн дэлхий хүндэлдэг. – Сэтгэлийн сав хоосрох тусам эмэгтэй хүн яагаад ууртай ширүүн болдог вэ? – Эр хүнээс хайрыг хүчээр авах гэж оролдож болох уу? – Би өөрийнхөө гадаад болон дотоод гоо сайханд анхаардаг уу? Эр хүн аз жаргалтай эмэгтэйд татагддаг. Бүх зүйл миний санаанд нийцэх албагүй. Уурлаж бухимдаж суухын оронд зүгээр л инээмсэглэ. Өнөөдөр би өөрөө аз жаргалаа бүтээх болно. Аз жаргалтай бяцхан охидоос суралцана.
Бидний сэтгэл бие биетэйгээ солилцохыг харилцаа гэдэг харин дараа нь бие бие рүүгээ тэмүүлэхийг нөхөрлөл гэдэг. Хүүгээ салхилуулж яваад нэгэн хүнтэй ярилцаж билээ. Тэр ах “Хэрэв хэн нэг нь жаахан л хатуу үг хэлэх, эвгүй харилцах, гуйлтаас нь татгалзах, үл хүндлэх, жаахан таарамжгүй хандах л юм бол хийсэн хоолоо аягалж өгөхдөө нулимдаг байсан тухайгаа яриад тийм хоолыг “Түй Май” гэж нэрлэдэг тухайгаа ч ярилаа. Тиймээс л “тогоочтой бүү марга” гэдэг үг гарсан байх. Тэр хүн энэ түүхээ ярьж байхдаа хог түүж явсан юм. “Өлсөхийн эрхэнд ах нь хоолны шавхруу олж иддэг болсон. Тэнэг толгой, залуугийн лай ланчиг заавал эргэж ирдэг юм байна шүү хүү минь” гэж хэлээд хоол хийдэг байсан тогооч хүн хоолны хаягдал түүн голоо зогоодог тухай том сургаал айлдаад явсан юм. Ингээд хот гэдэг цементэн ойд хуванцар хэмээх мөөг түүн ямар ч маргаашгүйгээр амьдрахаарявахад нь холдох тусам түүний хэлсэн үг сэтгэлд улам чангарч байлаа. Зарчим: Хүн сэтгэлдээ юуг чөлөөлнө тэр нь амьдралд чөлөөлөгддөг. – Хүнд хэцүүг өгч байсан хүмүүс шиг би хэнд хүнд хэцүүг өгсөн бэ? – Би бусад дээр очиход тэд надаас яг юу мэдэрдэг бол? – Би өдөр бүр дайснаа бэлдэж байна уу найзаа бэлдэж байна уу? Над дээр ирсэн хүмүүс сайхан болоод буцах ёстой. Өнөөдөр би цоо шинэ харилцааг сурч мөн чадах чинээгээрээ хүндэтгэлийг бусад руу илгээнэ. Маргаашийн нарыг өөрөөсөө мандуулж амьдрах болно. Өнөөдөр би бусдыг чин сэтгэлээсээ сонсох болно.
Бид нэг л адил замаар эхийн хэвлийд ирдэг боловч хорвоод мэндлээд өөр өөрийн замаар явдаг. Та цусандаа түүхээ шингээж, харцандаа гайхамшигт гоо үзэсгэлэнг шингээсэн байдаг. Өвгөдийн минь ур ухаан шингэсэн зан үйлийг өөрийн биеэрээ үйлдэн, ёс журмыг нь ухаан санаандаа өвлөсөн билээ. Эцэг эхийнхээ ашдын бэлгийг өөртөө шингэсэн. Таны чихэнд аавын тань сургаал шингэж, таны хацарт ээжийн тань үнсэлт шингэж, таны уруулд хайртын тань үнсэлт шингэсэн, таны гарт хөдөлмөрийн тань хөлс шингэсэн, та энэ л нүдээрээ хувь заяаны бэлэг болгосон бүх сайн сайхныг олж харсан болохоор эрч хүч итгэл найдварыг бид эндээс шингээн авсан юм. Нэг хүн нөгөөгөө үгүйсгэхийн тулд оршдоггүй Зарчим: Өөрийн дотор ямар хүч байгааг олж мэдтэлээ түүнийг хэрэглэж чадахгүй - Нүдээ аниад өөр рүүгээ харахдаа үнэ цэнийг хардаг уу хэн ч биш хүнийг үү? - Би өөрийгөө загварчилдаг уу бусдын үгээр загварчлагддаг уу? - Миний тухай үнэнийг хэлэх үед би яаж хүлээж авдаг вэ? Миний амьдрал таны амьдрал шиг үнэ цэнэтэй гэдгийг би мэднэ. Би дүр исгэхгүй би дуурайхгүй, би бол би. Би бусдад тохирох гэж ирээгүй. Миний бие даасан байдал минь ойр тойрондоо ямар нэг ачаа дарамт болдоггүй. Би өөрөөсөө өөр байх шаардлага байхгүй. Надад өөрийн мөн чанар бий би түүндээ захирагдана.
Тулж ирсэн зовлонгоо тулаад босох таяг болго. Зовлон бэрхшээл таныг өөртэй чинь уулзуулж, өөрийн хэмжээгээ мэдэхэд тусалдаг. Учир нь танаас өөр хэн ч үүрэхгүй ачаа гэж бий... Энэ ачаа таны амьдралыг бүтээн босгох багаж юм. Тиймээс бүх хариуцлагыг өөртөө авч, бүх боломжоо ашиглаж, бүх хүчээ дайчлан ажилла... Дахин бүтэлгүй амьдрахгүй гэж, дахин харамсах зовлонд унахгүй гэж, дахин хүний гар харахгүй гэсэндээ өөрийгөө бүрэн дайчил... Хаа ч явсан зогсолтгүй тэмүүл... Өмнө нь зовоож байсан бүхэн өнөөдөр гайгүй санагдвал та өсөж хөгжжээ гэсэн үг... Амьдралаа зовлонгоор бус зорилгоор удирдуулах үедээ цаг хугацааг зовлонд бус, ирээдүйдээ зориулахыг сурах болно. Тэр үед зорилгоор тань хүмүүс таныг үнэлж, хэмжинэ. Та цөхрөхийн тулд бус, ялахын тулд төрсөн.
Гэрлэхээс өмнө бие биедээ зориулдаг байсан тэр л хайраа нэхэн хүлээнэ. Тэгтлээ их араас нь гүйдэг байсан нөхөр нь “Ажил, ажил...” гээд гэрт тогтохгүй. “Энэ хорвоод би л ганцаараа ханийнхаа хайрыг булаасан цорын ганц дурлалт бүсгүй нь” гэсэн итгэл эргэлзээгээр солигдоно. Үерхэж байхдаа өвдөхөд хүртэл үүд сахиж “Болдог сон бол өмнөөс чинь өвдөх юм сан” гэж хэлээд эм барин гүйдэг байсан эр, эхнэрийнхээ толгой өвдөхийг ч тоохоо байжээ. Эр хүн ч гэсэн “Би хэнтэй суучихсан бэ?” гэж гайхна. Үргэлж сэтгэлийг нь булааж, хайрыг нь татаж байсан бүсгүй нь хартай, ууртай хашхирсан нэгэн болсонд эргэлзэнэ. Зарчим: Болор саванд нь үнс хийвэл үнсний сав цэцэг хийвэл цэцгийн сав болдог. – Ханиа байгаагаар нь хайрлахад яг юу саад болоод байна вэ? – Ханиа ойлгохын тулд сонсдог уу хариултыг нь няцаах гэж сонсдог уу? – Танаас хайр гарч явсан ч нөхөрт хайр болон очоогүй бол яах вэ? Өнөөдөр би өөрөө аз жаргалаа бүтээх болно. Хайр намайг муудаж өмхийрөхөөс хамгаалдаг. Би гэр бүлийнхээ төлөө сайхан бүхнийг зориулах болно. Нөхрөө байгаагаар нь хүлээн авч байгаагаар нь хайрлаж байна. Өнөөдөр бүх зүйл миний санаанд нийцэх албагүй. Би хувь тавилангийн өгсөн бэлэг болгоныг талархан хүлээн авдаг.