Хурандаа 2
2026/08/31
Гэсгээл цээрлэл үгүй нүгэл байхгүй гэдэг. Тэр тусмаа бусад руу жатга гүйлгэвэл, түүний хариуд өөрийнхөө хар толгойг алдаад зогсохгүй цаашлаад үр үндсээрээ сүйрэх ч эрсдэлтэй нүгэлт үйл билээ. Арван сарын өмнө Навааны гуйлтаар хурандаа Болдын амийг авах гэж гүйлгэсэн хараал жатгыг нь Бэгтэр зайран өөр рүү нь буцааснаас болж гурван ч ач хүүгээ булшилсан Түвд бөө, үлдсэн хоёр ач охиноо алдахгүйн тулд Бэгтэр, Болд хоёрыг үгүй хийхээр эцсийн сумаа тавина. Болд үүнийг нь эхэндээ огт мэдэхгүй. Байдал ийм ноцтой болоод байхад түүний бүх анхаарал сэрэмж нь, өөрсдийнхөө хамаг хэргийг Хярс тэргүүтэй бүлгийнхээ залууст үүрүүлээд, ямар ч ял шийтгэлгүй мултарч чадсан Ухнаа, Шараа хоёрыг торны цаана хийх хэргийн баримт цуглуулах чухал ажилд хандсан сиймхийгээр хар тамхины үнэ тэнгэрт тултлаа өссөн нь тус бараан мөртэй бохир бизнест хараахан гар дүрээгүй байсан, хууль хүчний байгууллагад том ар талтай дархлагдсан эрүүгийн нөлөө бүхий гэмт хэрэгтэн болох “Халгай” гэгч юу ч хийхээс буцахгүй эрийн бүлгийн асар их ашиг олох талбар болсон бөгөөд тэд, баривчлагдаагүй үлдсэн цөөн тооны жижиг бүлгүүдийн ихэнхийг хүчээр атгадаа хийн нэгтгэж, улам цохион байгуулалтай болгосон учир буцаад л хүрээгээ тэлж эхэлсэн байна. Гэвч тус Халгайн бүлэг ардаа маш нөлөөтэй хамгаалалттай хэдий ч хурандаа Болдыг замаасаа зайлуулахгүй л бол өмнөх том бүлгүүдийн золгүй хувь тавиланг давтах учир түүнийг албан тушаалаас нь огцруулах, энэ нь бүтэхгүй аваас амийг нь хороохоор төлөвлөөд, үүнийгээ хэрэгжүүлэхээр шуурхай хөдөлж эхэлнэ. Ингэснээр хурандаа Болд, хошууч Саруул хоёрын ирээдүй бүр ч бүрхэг болж хувирна....
15,000₮