Гүүдвин

Жэймс

Жэймс Гүүдвин эхэндээ ном бичих, профессор болох хүсэлгүй байсан ч амьдралынхаа явцад эрдэм шинжилгээний чиглэлээр замнажээ. Тэрээр биологийн мэргэжлээр суралцаж, Британийн армид явган цэргийн офицер, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнээр ажилласан. Армиас гарсны дараа эрдэм шинжилгээний карьераа эхлүүлж, хүний биологийн чиглэлээр магистр, физиологийн ухаанаар докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр олон улсын судалгааны байгууллагуудад ажиллаж, тархи, насжилттай холбоотой судалгаанд хувь нэмэр оруулсан. Нийгмийн шинжлэх ухааны академийн гишүүн бөгөөд ДЭМБ, Их Британийн Засгийн газрын зөвлөхөөр ажиллаж байсан. Одоогоор Лондонгийн Тархины эрүүл мэндийн сүлжээ байгууллагад ажилладаг. Чөлөөт цагаараа нохойгоо салхилуулж, байгалиас урам зориг аван амьдардаг.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Тархиа хурцалъя

Тархиа хурцалъя

2025/03/25

Тархи бол хамгийн чухал бөгөөд нарийн бүтэцтэй эрхтэн билээ. Хүний үйлдэл, бодол, хорвоотой харьцах бүхий л харилцааг энэ л эрхтэн удирдан чигжүүлж байдаг. Гэтэл тархиа чухамдаа хэрхэн ажилладаг, мөн түүнийг хэрхэн сайжруулж болох тухай бид даанч багыг мэддэг юм. Сэтгэхүйн доройтол нь олон хүний хувьд урт хугацааны эрүүл мэндийн төвөгтэй асуудал байдаг боловч түүнийг хэрхэн тордвол зохихыг зөвлөсөн практик мэдлэг төдий арвин бус. Шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн дэвшлийг ухаалаг өгүүлэмж, практик зөвлөгөөтэй хамтатган дээжилж байгаа " Тархиа хурцалъя" ном нь тархи хэрхэн ажилладаг, түүний чадавхыг хэрхэн дээд зэргээр хадгалж явах тухай уншигч таны мэдвэл зохих бүхнийг сонорт тань толилуулж байна. Өгүүлэгч: П.Одгэрэл Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.

34,900₮
12 цаг 6 мин