
Маналжав
Тогмид
Монголын утга зохиол роман сан ТББ-н тэргүүн Түүхч зохиолч М.Тогмид Ховд аймгийн Чандмань суманд 1944 онд төрсөн. УБДС-г 1974 онд Түүхч мэргэжлээр төгссөн. 1980 онд орос хэлний дээд курс, 1982 онд Ленинградад багшийн сургууль, 1988 онд МУИС-д тус тус мэргэжил дээшлүүлсэн. Ажлын гараанаас дурдвал- Сайд нарын зөвлөлийн дээд боловсролын хороо, Багшийн сургууль, Соёлын сургууль, Барилгын техникумд тус тус удирдах албан тушаал хашиж байсан. Түүхч ,Магистр зэрэгтэй. Уран бүтээлээс дурдвал: -Хувь заяаны цадиг роман 5 боть -Жарнын дуун шастир 14 боть -Цагдаагийн дууль 5 боть -Бушуу туулай хошин роман -Хүүхдийн 10 гаруй ном зохиол Уран Сайхны киноноос дурдвал: -Ингэх гээд байсан юм УСК -Төөрөг УСК Мөн Зул Уск-н найруулагч болон хөдөө орон нутгийн театруудад жүжиг тавьж найруулж байсан.
Та нэвтэрч орно уу!