Хишигням

Дуламсүрэн

Төв аймгийн Зуунмод хотод төрж өссөн. 2003 онд КУДС-ыг кино жүжгийн зохиолч сэтгүүлч мэргэжлээр, 2022 онд ОХУ-ын Москва хот дахь М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг яруу найрагч, зохиолч мэргэжлээр тус тус төгссөн. “Монголын мэдээ”, “Тэргүүн” сонинд сурвалжлагч, БНСУ-ын Сөүл хот Шивон-Хан эмнэлэгт орчуулагчаар ажиллаж байсан. Эдүгээ чөлөөт уран бүтээлч. МЗЭ-ийн гишүүн. ХЭВЛҮҮЛСЭН НОМ БҮТЭЭЛҮҮД: 2005 он “Зүрхэнд унасан нүд” Шүлгийн түүвэр 2010 он “Сэтгэлийн зүйдэл” Яруу найргийн түүвэр 2015 он “Нүцгэн ирсэн нүцгэн буцна” шүлгийн түүвэр 2015 он “Учрах тавилан” романы Тэргүүн дэвтэр 2015 он “Хүсэл хясал” тууж 2016 он “Амьдралын урсгал” роман 2017 он “Учрах тавилан” роман Дэд дэвтэр 2018 он “Амьдралын урсгал 2 роман 2018 он “Зүүд сахигч” тууж 2019 он “Сэтгэлийн цэнхэр хязгаар” романы тэргүүн дэвтэр “Сүүжин ээмэгт Ксения” 2021 он “Цагаан цувтай бүсгүй” роман 2021 он “Яруу найргийн түүвэр” 2022 он “Хүсэл хяслын заагт” роман 2022 он “Цэнхэр нүдэт” хүүхдийн тууж 2022 он “Элсний нулимс” тууж 2023 он “Цагаан нөмрөг” роман 2024 он “Улаан даашинзтай бүсгүй роман 2024 он “Санахын хязгаар” роман 2024 он “Мичиган нуурын эрэг дээр” тууж тус тус хэвлүүлсэн КИНО ЗОХИОЛ; 2003 он “Хувь заяаны дэнс” 2010 он “Титэм” ДУУНЫ УРАН БҮТЭЭЛ; 2005 он УГЗ Т. Сэр-Од аялгуу Дуучин Б.Баасандорж “Алдуурсан сэтгэл” 2018 он Ая Б.Алтанхуяг, Дуучин Б.Болдбаатар, З.Золжаргал “Шинэ жилийн үдэш” клип хийгдсэн. 2019 он МУУГЗ Д.Бэхбат аялгуу “Take off” хамтлаг “Ээждээ очъё” клип хийгдсэн. 2019 он МУУГЗ Д.Бэхбатын аялгуу, Дуучин Маралжингоо “Ижий” клип хийгдсэн 2024 он МУГЗ Т.Эрдэнэ-Очирын аялгуу “Буйрын хил” 2024 он МУГЗ Т.Эрдэнэ-Очирын аялгуу “Хайр л юм аа” 2024 он Хилчин хамтлагтай “Засавт минь ирээрэй”,”Чамдаа очно”,”Омогшил” дуунууд хийсэн.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Санахын хязгаар

Санахын хязгаар

2024/10/01

Энэхүү роман нь “Сэтгэлийн хязгаар буюу Сүүжин ээмэгт Ксения” романы 2-р дэвтэр юм. 2019 онд 1-р дэвтэр нь хэвлэгдэж байсан энэхүү зохиолын гол дүр нь Ксения Жеррзи буюу еврей гаралтай орос эмэгтэй билээ. Тэрээр уран барималч бөгөөд хуучнаар Ленинград хотын Уран баримлын дээд сургууль төгссөн. Манай Монголын хүүхдийн паркийн ихэнх баримлуудыг барьсан бодит эмэгтэйн түүх юм. Ксения Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуулийн сонсогч Соронзтой хайр сэтгэлийн холбоотой болсноор бүх зүйл эхэлдэг. Хилчин тагнуулч Соронз тусгай ажиллагаанд явснаар үйл явдал үргэлжилнэ. Нэгдүгээр дэвтэрт хилчин тагнуулч Соронз Хятад улс руу хүний наймаа хийхээр явж байсан хил зөрчигчтэй тулгарч амь насаа алдаж буйгаар төгсдөг бол эдүгээ хэвлэгдээд байгаа хоёрдугаар дэвтэр “Санахын хязгаар” романд аль хэдийн үгүй болсон гэж бодож байсан хилчин тагнуулч залуу маань амьд байснаар зохиол эхэлдэг.

20,000₮
5 цаг 59 мин
Хүсэл хяслын заагт

Хүсэл хяслын заагт

2023/11/20

Зохиолч Хишигнямын Дуламсүрэнгийн “Хүсэл хяслын заагт” романд Амирлан гэх дөрвөн хүүхэдтэй эхийн жаргал зовлон, амьдралын ээдрээ бартаатай замыг хэрхэн туулж амжилтад хүрч байгаа талаар өгүүлдэг. Зохиолын үйл явдал сонирхолтой хэлбэрээр бичигдсэн бөгөөд нэг эхлүүлсэн бол салахын аргагүй сонссоор дуусгадаг аудио ном юм. Амирлан бага насны хүүхдүүдээ ээж аавдаа үлдээгээд Солонгост ажиллаж амьдарч буй нөхрийнхөө араас очдог бөгөөд нөхөр нь анх уулзахдаа юу ч хэлээгүй хэр нь маргааш өглөө нь өөр хүнтэй амьдарч байгаа, тэр бүсгүй нь хүү төрүүлсэн талаар эхнэртэй дуулгана. Хүний нутагт хань нөхрөө гэж ирсэн эмэгтэй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр учраа олохгүй төөрч будилж яваад нутаг буцах болоход өөрийгөө бие давхар болсныг тэр тусмаа ихэр хүүхдүүд тээж яваагаа мэддэг. Хорь гаруйхан насандаа дөрвөн хүүхдийн ээж болсон бүсгүйн амьдрал хэрхэн эргэж хэнтэй учирч, ямархан замаар ирээдүй өөд алхаж байгааг энэхүү номоос бахархан бахдан, зарим хэсэгтээ уясан хайлж уншигддаг ном юм. Амьдралд нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээлттэй байдаг гэдгийг харуулсан уянгын, хайр дурлал, өнөөгийн залуусын ээдрээт амьдралыг харуулсан зохиол ажээ.

20,000₮
6 цаг 24 мин
Цагаан цувтай бүсгүй

Цагаан цувтай бүсгүй

2020/12/24

......Цав цагаан даашинз өмсөж, уруулаа ягаан өнгөөр будаад алхана. Ингэж явах шалтгаан нь миний хайр л байв. Энэ орой Антоны бие даасан уран бүтээлийн цэнгүүн Москвагийн их театрт болно. Тэр минь намайг тоглолтондоо урьж, цаашлаад өмсөж яваа даашинз, бүрх малгайг цагаан цувтай минь ижилсүүлэн хийлгэж өгсөн. Үлгэрийн гүнж шиг инээмсэглэн алхах намайг энэ үдшийн гэрэлт цагаан хун байг гэж төсөөлсөн байх. Уран бүтээлч хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, мөрөөдөх дуртай. Концертын тасалбараа атгасан чигтээ театрын хаалгаар орлоо. Ай юутай романтик вэ... суудал дээр минь сагс дүүрэн цагаан сарнай намайг хүлээж байв. Тэр зөвхөн миний төлөө тоглолт зохион байгуулж, хайрынхаа төлөө эдгээр хөгжимчид, хөгжмийн удирдаач, олон зуун үзэгчдийг цуглуулсан юм шиг дэвэргэн бодол төрж, сэтгэл өөрийн эрхгүй уярч хайлан байлаа. Улаан хүрэн эмжээртэй торгомсог хөшиг алгуурхан нээгдэхэд найрал хөгжмийн бүхэл бүтэн оркестор, сүр бараат уулсын гоёмсог модод шиг ирийн суужээ. Хөгжимчдийн баруун жигүүрт хэзээ хэзээгүй нисэхэд бэлэн болсон далавчит хүлгээ сойн зогсоо баатар эр шиг цав цагаан өнгөтэй “хаан” хуурын өмнө Антон инээмсэглэн зогсож байлаа. Тэрбээр тас хар фрак өмсөж, час улаан эрвээхэй зангиа зүүжээ. Тайзны араас гоцлол хөгжимчин, хөгжмийн зохиолч Антон Семонович Торопцев хэмээн зарлахад үзэгчдийн зүг мэхийн ёслоод төгөлдөр хуурынхаа ард суулаа. Алга нижигнэнэ. Түүний хуруу хөгжмийн товруун дээр хүрэхүйд намуухан аялгуу эгшиглэж, уянгалаг найрал хөгжмийн хөнгөн аялгуу дуурслаа. Үзэгчид амьсгалаа түгжсэн мэт анир чимээгүй болж, сонгодог хөгжмийн гайхалтай аялгуу зүрх сэтгэл рүү нь нэвчиж, улмаар тэр мөч, тэр оршихуйд нэгдэн ууслаа. Би түүний бүжих мэт хуруудын дээгүүр далавчаа дэвэн эргэлдэн нисэх гэрэлт цоохор эрвээхэйнүүдийг олж харав. Энэ зөвхөн миний төсөөлөл ч гэлээ эргэн тойронд суугаа хүмүүс ч миний ижил гэрэлт цоохор эрвээхэйг олж харах гэсэн мэт Антоноос харцаа салгаж чадахгүй, ер бусын хөгжмийн аялгуунд тунаран хөвөрч суугааг мэдэрч байлаа. Би ч бас төсөөлөөсөө салж үл чадна.

25,000₮
6 цаг 4 мин