Алтангэрэл

Амарсайхан

МЗЭ-ийн болон “Алтан өд”-ийн шагналт зохиолч. 1969 онд Алтай хотод төрсөн, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул. Олон нийтэд танигдсан бүтээл нь “Хэцүү анги”, “Тусгай салаа” кино зохиол. “Улаан эрэг”, “Огцом эргэлт”, “Эрт нахиалсан сарнай”, “Давхар цагаан шугам” зэрэг олон ангит кино зохиол бичсэн нь МҮОНТ-д бүтээгдэж, тус телевизийн эфирээр нийтэд хүрсэн. “Өөхөнд хулдсан егөө”, “Хэцүү анги”, “Арван дөрөвтэй том хүн”, “Ёж философи”, “Сурагчаас шууд ерөнхий”, “Бямбасүрэнгийн Шарав”, “Аранзал зөн”, “Хорьж дийлээгүй хайр” зэрэг ном бичсэн. Түүний бүтээлүүд нь “Гоо Марал”, Берлиний кино их наадмын “Энхийн төлөө кино”, “Mongolian Academy Award” кино наадмын шагнал хүртсэн. МҮОНТ-ийн 50 жилд бүтээгдсэн 5 шилдэг бүтээлд олгосон “Алтан цамхаг” шагналыг “Тусгай салаа” кинонд өгсөн байдаг.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Хорьж дийлээгүй хайр

Хорьж дийлээгүй хайр

2024/12/24

Далан настай эмгэний учралыг аймаг даяараа ойлгохгүй муу хэлж, гутарч шаналж байтал бэр нь харин тасхийсэн үг хэлснээр, эмгэн хайрынхаа төлөө тэмцье гэж зориглоно. Хийж буй наймаанаас эхлээд бүх алхам нь бүтэлгүй, үүндээ гутраад балгадаг болж яваа, сум даяар эрхийн балай гэж хэлүүлсэн залуу танилцаад аравхан хоносон гадаад бүсгүйтэй гэрлэлтээ батлуулж дуулиан тарина. Бүгд элэг доог болгож буйг батлах мэт, холын бэр залууг хаяад нутаг буцна. Гэтэл туужийн төгсгөлд бүсгүй нутаг буцаагүй, залууг хайрласаар л байсан болж таарна. Энэ мэт өөр өөр өнгө төрх бүхий дурлалын гэгээлэг учралууд болоод, хүмүүний содон сонин араншин, хэн ч үнэмшимгүй сайхан сэтгэл байдаг тухай өгүүлсэн бүтээлүүд эл тууж, өгүүллэгийн түүвэрт бий. Өгүүлэгч: У.Мөнгөнцэцэг Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2024 он.

21,000₮
7 цаг 18 мин