Данзан
Лхасүрэн
Ховд аймгийн Дарви сумын уугуул иргэн. 1951 онд “Хөвхөрийн гол” гэдэг газар төрж өссөн. 1969 онд эдийн засгийн мэргэжил эзэмшсэн. 1969 онд цэргийн алба хааж 1974 оноос ажил мэргэжлийн гараагаа эхэлсэн. 1974-1980 он хүртэл улсын материал техникийн харъяа газруудад ахлах, орлогч, ерөнхий санхүүгийн хэлтсийн дарга ажиллаж байсан. 1980-1984 онд Эрдэнэт хотын АДХГ захиргаанд санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан 1984-1991 онуудад хуучны Октябрийн районы сургууль, цэцэрлэгийн нэгдсэн аж ахуйн төвд ерөнхий нягтлангаар ажиллаж ирсэн. Эдгээр ажлыг хийхийн зэрэгцээ Социалист системийн социалист өмч хөрөнгийг нүдлэх хамгаалах, хариуцсан газрууддаа өмч хөрөнгийг бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах, залуу боловсон хүчинг сурган хүмүүжүүлж, ажил амьдралтай залгуулах улмаар тэдний өмч хөрөнгийн бүртгэл тооцонд тавих хяналтыг нягтлан бодох бүртгэлийн системээр сайжруулан, эд хөрөнгийг шошго хаягтай болгох тооллого тооцоог цаг ямагт хууль журмын дагуу явуулж шаардлагатай бүртгэл тооцоог цаг тухайд нь гаргах ажлыг эрчимжүүлж ажилласан. Үүний үр дүнд сүүлийг үеийн жишээг дурдахад хуучин Октябрийн район нь 70 гаран цэцэрлэг, сургуультай газар байсан. Үүний сар, улирал, жилийн тайлан балансыг анх удаа компютерийн нэгтсэн системээр нэгтгэн гаргаж үр дүнд хүрсэнээр район дүүрэг, улмаар сангийн яамны хэмжээнд үзүүлэн сургуулалт хийж, туршлага суулгуулах ажлыг ажлыг эхлүүлж ирлээ. Зах зээлийн эрхээр 1992 оноос системд өөрчлөлт орж Хотын захиргааны харъяа Улаанбаатар сонины газарт ерөнхий нягтлан бодогч улмаар уран бүтээл сонирхогчын үүднээс энэ ажилд шамдан орж “Гал өнгө”, “Нүцгэн сар”, “Уужим сэрүүн-1,2” гэх зэрэг яруу найргийн ном. “Хадагт хар” тууж, “Нохойн дуудлага”, -Их уулын домог”, “Уужим сэрүүн Алтай” зэрэг өгүүллэгийн номуудыг өөрийн оюун ухаанаараа туурвин гаргасан. Мөн Дарви сумын нутгийн зөвлөлд ажиллаж, нутгийн нэрэмжит сонинг улирал бүр гаргасан. “Дарви сумын сутайн алдартнууд”, Дарвийн 90 жилийн ойн номуудыг тус тус эмхэтгэн гаргасан. Дээрх уран бүтээлүүдийг үнэлж, зохиолчдын эвлэлийн хорооноос “Шагналтан” цол тэмдгээр урамшуулсан билээ.
Та нэвтэрч орно уу!
Бүтээлүүд