Санж

Пүрэв

МУСГЗ, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Санжийн Пүрэв 1941 онд Говь-Алтай аймгийн Дарив сумын нутаг “Хараатын их гашуун” гэдэг газар Вандангийн Батмөнх, Хайдавын Дарьсүрэн нарын 5 дахь хүү болон төрж, тус сумын 6 дугаар багийн малчин ард Авирын Санжийнд үрчлэгджээ. 1948 онд Дарив сумын бага сургууль, 1960 онд Улаанбаатар хотноо Худалдааны техникумыг төгссөн. 1961 оноос Налайхын их уурхайд шилжин малтагч, слесарь болсон. С.Пүрэв 1962-1965 онд Шарын гол, Дарханд Барилгын цэргийн 6 дугаар батальон буюу 030 дугаар ангийн штабын нууцын бичээчээр цэргийн албан хааж, 1965-1969 онд Налайхын их уурхайд слесарь, Налайхын ХЗЭ-ийн хороонд зааварлагч, Эвлэлийн байгууллагын хэлтсийн эрхлэгчээр ажилласан байна. 1969 оноос Мэдээлэл Радио, Телевизийн Улсын хороо Сургууль хүүхдийн нэвтрүүлгийн редакцид редактороор ажиллаж байгаад 1975 онд ЗХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн Хүүрнэл зохиолын ангид, Оросын өгүүллэгийн нэрт мастр, ахмад зохиолч, Нобелийн шагналт Иван Бунины дотно анд асан Владимир Германович Лидин агсны уран бүтээлийн семинарт суралцаж Утга зохиолын ажилтан мэргэжил зэмшсэн. Мөн энэ завсар УБДС-ийн монгол хэл уран зохиолын ангийг 1976 онд эчнээгээр дүүргэж Монгол хэл уран зохиолын багшийн мэргэжил эзэмшжээ. 1980 оноос МЗЭ-ийн Төв хэвлэл “Утга зохиол, урлаг” сонинд утга зохиолын ажилтан, хариуцлагатай нарийн бичгийн дарга, орлогч эрхлэгчийн албыг 13 жил хашиж, 1993 оны 8 сарын 18-аас МҮОНР-гийн Урлаг соёлын албанд редактор, албаны даргын ажлыг тасралтгүй хашиж байгаад 2002.9.1-ээс өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэртээ гарсан. Хэвлэгдсэн ном: Роман-13, Туужийн түүвэр-14, Өгүүллэгийн түүвэр-16, Шүлгийн түүвэр-2 хэвлэгдэн гарсан.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Эргүүлэг

Эргүүлэг

2022/09/09

Үүрийн гэгээ тал сүлэхийн түрүүчээр болжмор жиргэж эхлэв. Тэнгэр сааралтан аажим аажмаар өнгө зассаар цагаан гэгээ тооноор нь шурган унь хана, зүүн талын тавиур дээр зэрэглэсэн сав суулга ярайж харагдана. Цэрэнжид орноосоо босож жишүү харсхийн байж хувцаслаад гарав. Шөнө хэдэн тэмээ нь хотоо бараадан ирж хоносон бололтой түрүүчээсээ босож байдгаараа алцайн зогсож бага зэрэг оцойн өтгөн шар шээс уур манаруулан савируулна. Харагч ингэ л ботгоо бөөрөндөө наалдуулан хэвтэж, сувай суухай тэмээнээс харамлах аятай шилбэлзэн хэржигнэтэл хивэх ажээ. Сайхан цэлмэг өглөө байв. Тал, өмнө хаяанаасаа гэгээрч, шингэн цайвар гэгээл гал шаргал туяа тэнгэрт нь алгуур алгуураар өргөн саруулсгана. Алсын уулын бараа, их говь чухамдаа тэр л чигээрээ тодхон харагдаж, Цэрэндорж өөртөө <<Өлзийгөө өгсөн Алтай минь!>> хэмээн наминчлан залбирав. Өгүүлэгч: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

25,000₮
11 цаг 13 мин
Усны гудамж

Усны гудамж

2022/02/16

“Усны гудамж” роман гол дүр Өлзиймаа, Цогт хоёр айл гэр болон Усны гудамжинд нүүж ирж тэд хэрхэн танилцсанаар зохиол эхэлдэг. Эхлэхээсээ л хүний анхаарлыг татна. Бичиглэл, дүрийн тодотгол, орчин тойрны дүрслэл зэрэг нь маш энгийн. Тухайн үеийн хүрээ хот, хөдөө малчин айлын ялгааг тод, нарийн харуулсан, хүний зан чанарын ялгаа, ямар хэрцгий шударга бус цаг үе байсан ,хэлмэгдүүлэлт, гэм зэмгүй хүмүүс хохирч байгааг харуулсан, ухаарал хайрласан бүтээл юм. Их хэлмэгдүүлэлтийн бодит байдал, амьдралын шуурганд өртөж буй залуу бүсгүй, тэр хэрхэн өөрчлөгдөн буйг уран тодоор гайхалтай сайхан дүрсэлсэн, бодлоос дурсамж руу хөтлөн, багын гэнэн томоогүй бодол, хошигнолыг гайхалтай зохицуулан бичсэн. Уг роман нь зохиолчийн шилдэг бүтээлүүдийн нэгэнд тооцогддог. “Аз хур” компанийн XXI-р зууны шилдэг романы тоонд орж, хоёр дахь удаагаа хэвлэгдэж байсан. Өгүүлэгч: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

25,000₮
5 цаг 30 мин