Рэнцэнпэлжээ

Зүмпэрлхам

Зохиолч Рэ.Зүмпэрлхам нь Дархан уул аймагт төрж өсөн, нутагтаа ажиллаж амьдардаг. Чөлөөт цагаараа утга зохиол шимтэн бичдэг бөгөөд энэхүү тууж нь түүний анхны бүтээл юм.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Нойрсож буй Улаанбаатар

Нойрсож буй Улаанбаатар

2025/09/01

"Хэрэв Улаанбаатар хотыг нойрсож буй гүнжтэй зүйрлэвэл уруул дээр нь үнсэж сэрээх л хамгийн эхний сонголт буй за. Гэвч хотын уруул хаа билээ? Олж үнсэхэд ямархан асуулт шалгуур, саад сорилттой учрах бол. Мөнхүү хотыг нойрсон буй гэж сэтгэн мэдрэх нэгэн хэн билээ?" Зургаан жилийн өмнө холбоо тасарч, сураггүй болсон нэг бүсгүйг зохиолын би баатар буюу нэгдүгээр биеийн хүүрнэгч санамсаргүй байдлаар нэгэн дэлгүүрийн сурталчилгаа дээрээс харснаар, олж уулзахаар шийдэн Дарханаас Улаанбаатар хот руу зорчиж байгаагаар роман эхэлнэ. Зохиолын гол баатарт тохиолдох нийгмийн бодит үнэн, сайн муу явдлууд, цаг зуурын үзэгдлүүд болон "би" баатрын дотоод сэтгэл, дурсамж төсөөлөл, бодол санааны хүүрнэлээр зохиолын өгүүлэмж цааш хөвөрнө. Дүн өвлийн үеэр Улаанбаатар хотоор хоёр өдөр, гурван шөнийн турш хэрэн бэдрэх залуу хайсан хүнээ олох болов уу? Өгүүлэгч: Б.Пүрэвдагва Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.

20,000₮
3 цаг 54 мин