Пүрэвдоо

Батхишиг

П.Батхишиг нь ХҮИС-г үйлдвэрлэлийн менежмент мэргэжлээр (BA) төгсөн сургуульдаа багшаар ажлын гараагаа эхэлж Японы Васеда Бизнес сургуульд суралцсаны (MBA) дараа АПУ ХК-д Стратеги төлөвлөлтийн захирал, Шунхлай ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Компаниудын ТУЗ, Мэргэжлийн холбоо, ТББ-ын удирдах зөвлөлд ажилласан 20 гаруй жилийн туршлагатай. Манчестерын Их сургуульд (MPP) суралцсанаас хойш нийгмийн бодлого, менежментийн талаар зөвлөх хийж байна.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

СЕО & Стратеги

СЕО & Стратеги

2024/05/07

Энэ бол сурах бичиг биш. Харин сурсан зүйлээ амьдрал дээр хэрхэн буулгаж туршсан 20 шахам жилийн түүхээсээ л хуваалцаж буй хэрэг. Зохиолч гэх нь ч хэтийдсэн хэрэг болох байх. Харин аливаа ажлыг онол, арга зүйгээр, янз бүрийн арга саам, азад найдалгүйгээр тогтвортой зөв хийхэд хэрэг болох практикт түгээмэл хэрэглэгддэг аргууд болон түүний хэрэглээнд анхаарах санаануудыг багтаасан чухал ном. Бизнесийн байгууллагыг удирдаж буй удирдлага болоод ажилтан бүрийн мэдэж байх шаардлагатай стратегийн талаар өгүүлсэн бүтээл юм. “Бизнесийнхээ ирээдүйн боломжийг олж харах, түүнд хүрэх оновчтой арга зам, стратегийг сонгох нь гүйцэтгэх удирдлагуудын хамгийн чухал үүргийн нэг билээ. Бодит туршлагадаа үндэслэн шууд аваад хэрэглэж болохуйц арга аргачлал, алхмуудыг тайлбарлажээ.” - Л.Гантөмөр Эм-Си-Эс Холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал

35,000₮
8 цаг 25 мин