Сүхбаатар

Энхжаргал

Сүхбаатарын Энхжаргал. МУИС-ийн эдийн засгийн сургууль төгссөн. Бизнесийн удирдлагын магистр. “Насан туршдаа суралцъя” төслийг санаачлагч, судлаач

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Япон сургуулийн хүүхэд хөгжүүлэх арга: Түлхүүр 9 чадвар

Япон сургуулийн хүүхэд хөгжүүлэх арга: Түлхүүр 9 чадвар

2024/04/11

Японы бага сургуульд сурсан Монгол хүүгийн кэйсээр дамжуулан япон сургуулийн хүүхэд хөгжүүлэх арга туршлагаас хуваалцсан. Ингэхдээ эрүүл, жаргалтай, бүтээлч амьдралд хөтлөх түлхүүр 9 чадварт нэгтгэж, тэдгээр чадварын суурийг тавьж буй 51 зүйлийг онцолсон билээ. Мөн гэр, сургуульдаа хэрэгжүүлж болох алхмуудыг багтаасан. Япон сургууль нь заах, сургах гэхээсээ өөрсдөөр нь хийлгэхийг зорьж, тэвчээртэй чиглүүлж, тууштай дэмждэг ажээ. Энгийн мэт даалгаврынх нь цаана олон үнэ цэн шингэсэн байдаг нь япон сургуулийн ноу -хау гэлтэй. Тэдгээр энгийн боловч үнэ цэнтэй даалгавар, алхмуудын талаар уншиж, заавал хэрэгжүүлээрэй. Өөрсдөөр нь хийлгэж, тэвчээртэй чиглүүлж, тууштай дэмжвэл хүүхэд бүр чадна. Өгүүлэгч: П.Одгэрэл Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.

15,000₮
3 цаг 11 мин