алтансүх

Наранболд

зохиолч

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Махчин 3 - Ороолон /аудио/

Махчин 3 - Ороолон /аудио/

2025/12/16

Айл амьтангүй, буг чөтгөртэй гэгддэг хөндийд илгээлтийн эздийн хадлангийн бригад ирж буув. Хуучин цагийн цуурхлыг дарах зорилготой залуус эрчтэйгээр ажлаа эхэлсэн боловч... Нэгэн шөнө зэргэлдээ хайрхнаас аймшигт дуу хадаж бүгдийг нь сэрээв. Түүнээс хойш учир битүүлэг явдал ар араасаа гарсаар... Хүний амь үрэгдлээ. Залуустай ирсэн Галсан гэгч анч эр ойрхон буй орчин цагийн ёсоор хөрсөнд булуулахаас татгалзсан настайчуудыг голдуу ил тавьдаг оршуулгын газрыг эргэтэл... Тэндхийн шарилууд талийгаач залуугийн нэгэн адил тархи нугасаа ухуулсан байх нь тэр... Хадлангийн отогт залуучууд үл мэдэгдэх араатны халдлагад өртөж, хэргийн газрыг зорьсон сэргийлэхийн бүлэг замдаа сүйрэв. Барон Унгерний эрдэнэсийг сахиул ороолонг яаж дарах вэ? Махчныг устгаж, хүн чонын нууцыг тайлсан хэд өтөл болсон ч эргэн нэгдлээ. Сүүлчийн үхлийн тулаанаас Иш, Чой, Гүнчин нарын хэн нь амьд үлдэх бол? Махчингийн үр удмыг тээсэн Бүжингийн хувь заяа, түүний хүүхдийн тавилан хэрхэх вэ? Энэ бүгдэд “Махчин-3” “Ороолон” танд хариулах болно..

20,000₮
5 цаг 51 мин
Махчин 3 - Ороолон /цахим/

Махчин 3 - Ороолон /цахим/

2026/01/14

*Энэхүү ном нь цахим буюу уншдаг хувилбар тул та аудио хувилбарыг тусад нь хайлтаас орон худалдан авч сонсоно уу! Айл амьтангүй, буг чөтгөртэй гэгддэг хөндийд илгээлтийн эздийн хадлангийн бригад ирж буув. Хуучин цагийн цуурхлыг дарах зорилготой залуус эрчтэйгээр ажлаа эхэлсэн боловч... Нэгэн шөнө зэргэлдээ хайрхнаас аймшигт дуу хадаж бүгдийг нь сэрээв. Түүнээс хойш учир битүүлэг явдал ар араасаа гарсаар... Хүний амь үрэгдлээ. Залуустай ирсэн Галсан гэгч анч эр ойрхон буй орчин цагийн ёсоор хөрсөнд булуулахаас татгалзсан настайчуудыг голдуу ил тавьдаг оршуулгын газрыг эргэтэл... Тэндхийн шарилууд талийгаач залуугийн нэгэн адил тархи нугасаа ухуулсан байх нь тэр... Хадлангийн отогт залуучууд үл мэдэгдэх араатны халдлагад өртөж, хэргийн газрыг зорьсон сэргийлэхийн бүлэг замдаа сүйрэв. Барон Унгерний эрдэнэсийг сахиул ороолонг яаж дарах вэ? Махчныг устгаж, хүн чонын нууцыг тайлсан хэд өтөл болсон ч эргэн нэгдлээ. Сүүлчийн үхлийн тулаанаас Иш, Чой, Гүнчин нарын хэн нь амьд үлдэх бол? Махчны үр удмыг тээсэн Бүжингийн хувь заяа, түүний хүүхдийн тавилан хэрхэх вэ? Энэ бүгдэд “Махчин-3” “Ороолон” танд хариулах болно..

12,000₮
Махчин /аудио/

Махчин /аудио/

2024/03/01

“Махчин” адал явдалт аймшгийн тууж 1932 оны эсэргүү бослого дөнгөж дарагдан айл хотол арай ядан амгалан тайван амьдралдаа шилжих гэж байсан цаг. Гэтэл энд тэнд нүцгэн хөлийн мөр үзэгдэж шарилын газарт тавьсан цогцсын элэг хэсгийг цөмлөн авах, нүдийг нь ухах явдал хаа сайгүй гарах болов. Хүмүүс айдаст автаж ганц нэг гэрээрээ буухаас халган буу шийдэмтэй айлдаа бөөгнөрч хонодог, малдаа алс явахаас ч эмээдэг болж уугуул нутаг эзгүйрэх тийшээ хандлаа. Битүү айдас олонхыг хамраад байх энэ мөчид үл мэдэгдэх аллагууд ар араасаа шил даран гарч, хэргийн газраас буцаж явсан дотоодын хамгаалахын төлөөлөгч, цэргүүдэд нууцлаг араатан халдаж бүрэн зэвсэглэсэн эрчүүдийг хөнөөв. Аймшиг ийн тэсэрлээ. Үйлт хувь тавилангийн эрхээр хүний маханд донтогчтой хийсэн тэмцэл, аймшиг, адал явдлыг энэхүү тууж агуулсан болно.

Үнэгүй
5 цаг 31 мин
Буг /аудио/

Буг /аудио/

2025/08/21

Мөрийтэй тоглоом, хөнгөн зугаагаар амьдралаа үрсэн Хүслэн гэгч залуу эртний нэгэн байшингийн зоорь дахь нууцад нэвтрэх оролдлого хийв. Харамсалтай нь 1000 жилийн наст зэс саванд эрдэнэс бус шунал бүгдийг өдөөгч-бугийн хараалыг шингээн дарсан байжээ. Ор сураггүй болсон түүний араас хайж ирсэн хүүхэд насны найзууд нь болох Гал, Түшиг нар мөн хараалд өртөв... Хотын гудамжинд шөнөөр цэнхэр биет ер бусын хүчирхэг араатан үзэгдэж хүчин, дээрэм үйлдэхийн зэрэгцээ гэмтнүүдийг гэсгээх боллоо. Тэд нэг биет үү, эсвэл гурван өөр хий үзэгдэл үү? Нууцыг тайлж, хараалыг хариулах амаргүй үүрэг хэн хэнд оногдох бол? Хүчирхэг Хүннү гүрний үеэс идэрхэг Их Монгол улсыг дамнасан дөрвөн уулын дундах энэ газар эртний ямар далдын хүч булаатай байв? Туулын эрэгт хийсэн тулаан бүртээ Тоорил хан, Галдан бошигт нар яагаад ялагдав? Үхлийн буг сүг хэрхэн амилж яаж сөнөөгдөх бол? Өгүүлэгч: DND суваг

18,500₮
5 цаг 7 мин
Ашихай I

Ашихай I

2026/01/06

I БҮЛЭГ - Малчин эр Мархаа адууны эрлээс буцаж явахдаа саальд орсон хээлтэй согоотой тааралдав. Тэрхүү согоог өрөвдөж суллан тавьснаар түүний хувьд бүх юм эхэлнэ. Тормолзож байсан согооны хархан нүд гэнэт араатных шиг улайран очтов... Тэр бээр тэр шөнө ойд аргагүйдэн хонохдоо хунгарт булсан шарилыг санаандгүй хөндчихөв... Отог омогтойгоо тэрсэлдэн тайгад бүгсэн их зайран Мажир өлдөхийн эрхэнд ангийн зөрөг дээр сааль занга тавьж, араатанд бариулсан эцгээ арга тасрахдаа хөр цасанд булж орхисныг дархад эр хэрхэн мэдэх. Ингээд хар зүгийн есөн их тэнгэрийг тахигч зайрангийн өс, үхэлд өртсөн эцгийнх нь тасарсан сарвуугаар хот айл руу гэтэв. Цуст сарвуу... Мархаагийн тулгар эхнэр амаржиж эс чадан ураг хэвлийдээ эндэхээ дөхлөө. Энэ мөчид тэнгэрийн авралаар Зүрх хайрхны лус уналгыг нь аварсан ачтаны голомтод улаачаа илгээв. Ийнхүү хөх тэнгэрийн дор, хөрст газрын дээр төрөхөөс тэнгэрийн тамгат Ашихай хөвгүүн мэндэллээ. Өмнөх хоёр төрөлдөө ч цөвүүн цагийг амаржуулах зарлиг хүлээсэн Ашихай зайрангийн адал явдал, цагийн саарт муугийн ёроор хооллон боссон зэтгэр, ороолонгуудтай хийсэн тэмцлийн түүх таны өмнө дэлгэгдэж байна..

17,900₮
3 цаг 8 мин
Элсэн говийн эрлэг /цахим/

Элсэн говийн эрлэг /цахим/

2026/01/20

*Энэхүү ном нь цахим буюу уншдаг хувилбар тул та аудио хувилбарыг тусад нь хайлтаас орон худалдан авч сонсоно уу! Монголын говийг үзэж, үлэг гүрвэлийн яс, өндөг хайхаар ирсэн гадаадын иргэд Нараванчин гэгээний хийдээс их говийн зүг хөдлөөд сураг тасрав. Хамгийн сүүлд сураг нь гарсан говийн нэгэн хошууны ноён Чүлтэмээс харь иргэдийн амь насыг нэхэж, түргэн олохыг даалгасан буухиаг Манжийн хүрээ амбаны газраас ирүүлжээ. Эрлийг хошуу хотлоороо хийсэн боловч тусыг эс олов. Ингээд хошуу ноён итгэлт албат Сумьяаг дуудаж хошууны ганц бөх Дагдан, гөрөөчин Гарьд нарын хамт хэл сураг олж ирэхийг даалган сүүлчийн горьдлого тавилаа. Чийчаан тэрэгтэй харь хүмүүсийн мөр эртнээс хөл тавихыг цээрлэдэг Хар ямаатын хөндий гэгч учир битүүлэг газар руу чиглэжээ. Хүний ертөнц, зуурдын оронтой хаяа залгадаг гэх тэр аймшигт газарт нэвтэрсэн хүмүүст юу тохиолдохыг, олгой хорхойн дайралт юунаас болж хэдэнтээ давтагдаж олон хүн, малын аминд хүрснийг, говьд эртнээс үйлдэгдсэн нууцлаг аллагын эзэн олгой хорхой байв уу эсвэл... Зэрэглээн дундаас гэнэт гарч ирдэг говийн ганц айл, үхсэн ч дараа төрлөө авч чадалгүй зуурдын оронд гацсан гэрийн эздийн өст нэхэл хаа хүрэхийг... “Элсэн говийн эрлэг” адал явдалт аймшгийн туужаас хүлээн авч тольдоорой. Эцэст нь элсэн говийн эрлэг олгой хорхой мөн болов уу

12,000₮
Буг /цахим/

Буг /цахим/

2026/01/20

*Энэхүү ном нь цахим буюу уншдаг хувилбар тул та аудио хувилбарыг тусад нь хайлтаас орон худалдан авч сонсоно уу! Багаасаа нөхөрлөсөн гурван найзын нэг мөрийтэй тоглоом, эд хөрөнгөд донтож яваад хоосордгийн даваан дээр эзэнгүй орхигдсон хуучны хашаа байшинг мөрийд хожно. Ингээд тэр хашаа байшингаа зуслангийн зориулалтаар ашиглана, засна гэж яваад сураг тасрав. Түүний араас ээжийнх гуйлтаар хоёр найз нь очиход нөгөөх эр байшингийнхаа зооринд хагас үхлүүт олдоно. Өмнөх эзэн нь учир битүүлэг байдлаар нууцлаг хүмүүсийн гарт амиа алдсан хаягдмал байшингийн зооринд буй эртний номын үсэгтэй лацадсан тагтай зэс сав тэдний анхаарлыг татав. Ямар нэг далдын хүчинд өөрийн мэдэлгүй ховсдуулсан нэг нь бөглөөг сулласнаар бүгд ухаан балартаж учир битүүлэг адал явдал эхэлдэг. Залуус нар ургах үед хаа нэгэн газарт гэнэт ухаан орох бөгөөд юугаа ч үл санана. Хотод мөрийтэй тоглоомын газар, банк, валют солих цэг зэрэг мөнгө, эд агуурстай газруудыг цувралаар дээрэмдэх, охид бүсгүйчүүдийг хүчиндэх, орой үдшийн цагаар танхайрсан, хар тамхи, архи хууль бусаар худалдаалсан, эрх мэдэлдээ дулдуйдан гэмт хэрэг өдүүлээд “уснаас хуурай” гарагчдыг харгисаар залхаах гэмт хэрэг цувралаар гарч хуулийнхны толгойны өвчин боллоо. Хүсэл шуналаа эртний хорт бугийн шидээр хөллөгчдийн үйл явдал цаашид хэрхэн өрнөх, дөрвөн уулын дунд Туул голын хөвөөнөө эртний шарилаар мануулан дарсан ад зэтгэрийн уг гарвал, үүх түүх, хор уршиг юу болохыг энэхүү адал явдалт аймшгийн туужаас хүлээн авч уншаарай.

12,000₮
Махчин 2 - Хүн чоно /цахим/

Махчин 2 - Хүн чоно /цахим/

2026/01/14

*Энэхүү ном нь цахим буюу уншдаг хувилбар тул та аудио хувилбарыг тусад нь хайлтаас орон худалдан авч сонсоно уу! Олныг цочирдуулсан "Махчны жил"-ийн айдас хүйдэс их хэлмэгдүүлэлтийн сүүдэр дор дарагдан сарниж байсан цаг. Жимс, самар, малд яваад төөрсөн, хээр хөдөө ямар нэг шалтгаанаар алга бологсдын ул мөр, цогцос олдохоо байж хөдөөлүүлсэн шарил ор сураггүй алга болох үзэгдэл хавтгайрав. Малын нойтон баас, шавар шаваг дээр хүүхдийн гэмээр нүцгэн хөлийн мөр үзэгдэх болж анзааргатай нэгний гайхшийг барж байлаа. Гэвч энэ бүхэн хатуу бэрх цагийн хүнд хар сүүдэр дор дарагдаж анхаарлын төвд ирсэнгүй. Гэтэл... Нутгийн чонын эрлэг гэгддэг анч, хоточ ноход, ижил сүрэгтээ хээрийн амьтны ам хүргэдэггүй азарга, боохой гүйцдэгээрээ алдартай хурдан хүлгийн аминд ухаалаг, тэнхээтэй учир битүүлэг амьтан халдаж хөнөөв. Чонын өсийг авах мэт. Халдлагын үеэр үзэгдсэн аварга том хар чоно дагуулсан хүн дүрст амьтны тухай цуу олны дунд салхи шиг шууран түглээ. Эдгээр хачирхалтай явдалтай зэрэгцэн хот айлд жаахан биетэй ч элдэвтэй хүчирхэг хүн төрхөт араатан халдаж охиныг нь хулгайлан одов. Учир битүүлэг бүгдийн ээдрээг тайлахаар, нутгийн хүн зонд тулгарсан аюул гамшгийг гэтэлгэхээр өмнөх туужийн баатрууд болох Иш, Гүнчин, Чой нар дахин нэгдлээ. Тэдэн дээр нутгийн тулхтай хашир анчин Дорлиг нэмэгдэв. Чонын тэжээсэн хүү, Хүн чоно, Гэмпил заан, үйлт охин махчны дундаас төрсөн араатан хоёрын эмгэнэлт тавилан тэр хатуу цагийн сүүдэр дор хэрхэн огтлолцож яаж тайлагдахыг энэхүү туужаас хүлээн авч уншаарай. "Цагийн сүүдэр" цувралын адал явдалт аймшгийн туужууд хоорондоо шууд үргэлжлэл биш бөгөөд холбоос адал явдлууд шинээр өрнөх учир заавал "Махчин"-г уншсан байх албагүйг энд онцгойлон дурдъя.

10,000₮
Махчин /цахим/

Махчин /цахим/

2026/01/14

*Энэхүү ном нь цахим буюу уншдаг хувилбар тул та аудио хувилбарыг тусад нь хайлтаас орон худалдан авч сонсоно уу! “Махчин” адал явдалт аймшгийн тууж 1932 оны эсэргүү бослого дөнгөж дарагдан айл хотол арай ядан амгалан тайван амьдралдаа шилжих гэж байсан цаг. Гэтэл энд тэнд нүцгэн хөлийн мөр үзэгдэж шарилын газарт тавьсан цогцсын элэг хэсгийг цөмлөн авах, нүдийг нь ухах явдал хаа сайгүй гарах болов. Хүмүүс айдаст автаж ганц нэг гэрээрээ буухаас халган буу шийдэмтэй айлдаа бөөгнөрч хонодог, малдаа алс явахаас ч эмээдэг болж уугуул нутаг эзгүйрэх тийшээ хандлаа. Битүү айдас олонхыг хамраад байх энэ мөчид үл мэдэгдэх аллагууд ар араасаа шил даран гарч, хэргийн газраас буцаж явсан дотоодын хамгаалахын төлөөлөгч, цэргүүдэд нууцлаг араатан халдаж бүрэн зэвсэглэсэн эрчүүдийг хөнөөв. Аймшиг ийн тэсэрлээ. Үйлт хувь тавилангийн эрхээр хүний маханд донтогчтой хийсэн тэмцэл, аймшиг, адал явдлыг энэхүү тууж агуулсан болно.

10,000₮