Мээлс

Пүрэвмаа

Зохиолч М.Пүрэвмаа

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Чам руу очиход нэг метр

Чам руу очиход нэг метр

2025/06/04

Хоёр дүүргийг холбосон гүүрэн дээр хүмүүс очно. Тэд сэтгэл зүйн хүнд шархаа даалгүй амиа хорлох гэх ба тэр мөчид тэнгэр элч гарч ирж аварна. Гүүрний тэнгэр элч бол тухайн хэсэгт амиа хорлолт болох гэж буйг зогсоох үүрэгтэй ирсэн залуу. Үр хөндөлтийн дараах сэтгэл гутралд орсон охин, бага насандаа авсан траума нь сэдэрсэн залуу гээд бидэн дунд чимээгүй оршдог сэтгэл гутралыг сэтгэл судлаачтай хамтран бичсэнээрээ онцлог бүтээл. Бид тэр бүр сэтгэл зүйчээс зөвлөгөө авч чаддаггүй бол уг бүтээл нь уран зохиолын хэлбэрээр танд сэтгэл зүйн зөвлөгөө өгч номын баатруудтайгаа хамт сэтгэл засалчийн өмнө суулгаж, хамт эдгэрэх тэр мэдрэмж, боломжийг өгнө. Зохиолч өөрийн бүтээлээрээ үргэлж ямар нэг эдгэрэл, хайр, ухаарал өгөхийг зорьдог ба энэ удаад таны сэтгэл зүйг хайрлан тэврэхээр ирлээ. Өгүүлэгч: М.Батмагнай Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.

21,000₮
6 цаг 57 мин
Чи жинхэнэ хүчээ хэзээ гаргах юм бэ?

Чи жинхэнэ хүчээ хэзээ гаргах юм бэ?

2020/07/21

Пүрэвмаа зохиолч хэдийгээр амжилтад хүрээгүй ч амжилтад хүрэх нь гарцаагүй гэдгийг хүн бүр мэддэг. Түүний тууштай зан, хөдөлмөрч гэдгийг уншигч бид мэднэ. Жил болгон гаргадаг бүтээл болгон нь бидний унших дуртай ном болсоор байдаг. Энэ удаад хэрхэн өдөр бүрийн тодорхой цагийг ажилдаа улайран зориулах вэ? Хэрхэн тууштай зан болон сэтгэлийн тэнхээгээ эрчимтэй байлгах вэ? Амжилтад хүрэхэд биднээс ямар ямар сонголтыг шаарддаг вэ гэх? мэт олон асуултын хариуг өчүүхэн зохиолч өөрийн даван туулсан туршлагаа ний нуугүй хуваалцлаа. Ирээдүйг минь бурхан шийдэхгүй өдөр тутмын хийж байгаа дадал зуршил минь шийднэ гэдэг итгэдэг хэмээн эрсхэн хэлэх тэрбээр үеийн залуус, эрхэм уншигчдадаа зориулан “Чамд жинхэнэ хүч гэж бий. Түүнийгээ ашигла. Үр дүн нь ийм гайхамшигтай” хэмээн дотоод хүч, тэнхээг тань сэрээх хувь хүний хөгжлийн ном бичжээ. Ажил амьдралын зорилгоо тодорхойлсон ч нэг л урамгүй санагдаж байна уу? Тэгвэл уг номыг уншиж хүн болж төрснийхөө хүч тэнхээг мэдрээрэй. Чиний төсөөлөмгүй их хүч дотор чинь байдаг. Уг ном чамд тэр хүчээ сэрээхэд тус болох нь гарцаагүй. Өгүүлэгч: Ц.Содчимэг Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2020 он.

14,300₮
7 цаг 17 мин
Сайн уу, найз минь

Сайн уу, найз минь

2020/07/21

“Сахиусан тэнгэрүүд” “Манго жимстэй цай” зэрэг номоороо уншигчдын танил болсон зохиолч А.Пүрэвмаагийн тав дах уран бүтээл “Сайн уу найз минь” ном бидний гар дээр ирлээ. Уг бүтээл нь эхийн хайр, гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, найз нөхөрлөлийн тухай өгүүлэх зургаан тууж, өгүүллээс бүтжээ. “Сайн уу найз минь” туужид 12 настай, тэс өөр орчинд өсөж хүмүүжсэн охидын нэгнээ гэх халуун сэтгэлийг баяр, гунигийг хөгжилтэйгөөр өгүүлэх ба хүн төрөлхтнийг заналхийлж буй аюулт дайсан тэднийг нөхөрлөлийг салгах хүртэл хамтдаа бэрхшээлээ даван туулж буйг харуулжээ. “Жинхэнэ ээж”, “Эргээд ирлээ ээжээ” зэрэг өгүүллүүд бодит явдлаас сэдэвлэн бичсэн ба үрээ гэх эхийн сэтгэлийн агууг, ээжийгээ үгүйлэн нэхсэн хүүхдийн хайрыг нэг талаас эхийн сэтгэлзүйгээр нөгөө талаас хүүхдийн сэтгэлзүйгээр нарийн дүрсэлж гаргажээ. “Анна” өгүүлэл нь еврей бүсгүй дэлхийн хоёр дугаар дайнд хайр сэтгэлтэйгээ учравч салаа замын эрхээр хагацавч бурхан адислагдсан тэдэнд юу тохиолдохыг өгүүлнэ. “Чернобылийн хайр сэтгэл” тууж нь тухайн үед ямар хэмжээний гамшиг Украин улсад нүүрлэсэн хийгээд цөмийн атомын хорт бодис хайртай хосуудыг хүртэл хэмлэн, тамлавч гараа хөтлөлцөн үлдэхийн тулд ямар их зүйлийг золиосолж буй тухай гарах ба эцэст нь хайр сэтгэл зүрх сэтгэлд үлддэг үү оюун ухаанд үлддэг үү гэх асуултыг хайр дурлалтайгаа учирсан бүх хүмүүсээс зохиолч асуужээ. Өгүүлэгч: Ц.Содчимэг Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2020 он.

16,500₮
8 цаг 51 мин