Куне
Давид Леон
Францын дорно дахиныг судлаач, зохиолч, аялагч Давид Леон Куне
Дагах
Та нэвтэрч орно уу!
Бүтээлүүд
Францын зохиолч Леон Кунегийн "Хөх Монголын хөх туг" түүхэн романыг уншигч танаа өргөн барьж байна. Эл романыг гучаад онд Жамсрангийн Цэвээн авгай орчуулснаас хойш монгол бичгээр гурван удаа хэвлэсэн гэх боловч эл ном ихэд ховорджээ. Бидний гарт тэр орчуулгаас хоёр янзын хагас дутуу ном олдсон бөгөөд франц, орос эх нь олдсонгүй. Харин 1981 онд Өвөр монголд хэвлэсэн нэгэн ном олдов. Ийнхүү гурван номыг тулган кирилл бичигт буулгасан нь энэ юм. Бүтээлийг уншсан: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх "Блью Нөүтс" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.