Келлер

Гари

зохиолч

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Ганц зүйл

Ганц зүйл

2022/03/31

Албан тушаал дэвших, фитнест явах, гадаадаар аялах, эсвэл мөнгөө цуглуулах ер нь юу ч бай гол нь та яг алинаас нь эхэлж ханцуй шамлан орох гэж байна даа. Бүгдийг нь болгохоор зэрэг зүтгэнэ гэж өөрийгөө битгий хуураарай. Учир нь амжилтад хүрэх нууц гэж ердөө л хамгийн чухлаас нь эхэлж, зөв хийх болохоос, бүхнийг хийхээр дайрахыг хэлдэггүй гэнэ. Угаас хүмүүн гэдэг нэг зэрэг олон төрлийн ажлыг яг ижил чанартай хийж чаддаггүй ажээ. Таны тархи нэг л зүйлд бүх анхаарлаа төвлөрүүлэхээр заяагдсан. Та биологийн энэхүү үнэнтэй нүүр тулан эвлэрч чадваас цаашид гарах ахиц чинь санаанд оромгүй гайхалтай байх болно. Тийм ч учраас энэхүү номыг “Ганц Зүйл” хэмээн нэрлэсэн юм. “Ганц Зүйл” танд аливаа асуудлыг хэрхэн чухлаас нь эрэмбэлэхийг зааж, тэрхүү ганц зүйлд төвлөрснөөр ажлын бүтээмжээ хэрхэн нэмэгдүүлэх талаар зөвлөх болно. Дэлхийн 38 оронд хэвлэгдэн гарсан Гарри Келлер болон Жей Папасан нарын хамтын бүтээл “Ганц Зүйл – гайхалтай амжилтад хүрэх санаанд оромгүй энгийн нууц” номыг танд зориулж байна. Бүтээлийг уншсан: Б.Пүрэвдагва Найруулагч: Д.Баярнэмэх "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.

20,000₮
6 цаг
Ганц зүйл

Ганц зүйл

2022/10/13

Энэхүү товч ном нь зорилгоо биелүүлэхийг хүссэн хэн бүхэнд туслах Гари Келлерийн "Нэг зүйл" хэмээх гайхалтай энгийн арга техникийг заах болно. Мөн үүнийг хэрхэн хийх аргад суралцах болно: ● Тэргүүлэх чиглэлийн дагуу амьдралаа өөрчлөн зохион байгуулах.  ● Яаралтай, эсвэл цаг хугацаанд баригдах мэдрэмжийг даван туулах.  ● Илүү сайн үр дүнд хурдан хүрэх.  ● Зорилгодоо хүрэх стратегийг хэрэгжүүлэх. ● Стрессээ багасгаж, эрч хүчээ дахин олж авах.  ● Өөрт тань юу үнэхээр чухал болохыг олж мэдэх. Гари Келлер амжилтаа хэнээс ч илүү удаан, шаргуу ажилласантайгаа бус, харин “нэг зүйл” хэмээх бодож олсон аргачлалтайгаа холбон тайлбарладаг. Түүний санааны мөн чанар нь нэг л зүйлийг тодорхойлоход оршдог бөгөөд энэ нь нэгэнт дууссаны дараа аливаа асуудал, төслийн бусад бүх талыг хийж гүйтэцтгэхэд хялбар болгох, эсвэл зүгээр л ач холбогдолгүй болгодогт оршино.

2,025₮