Лонжид
Энхзул
Сэтгүүлч, шим тэжээл судлаач Л.Энхзул
Дагах
Та нэвтэрч орно уу!
Бүтээлүүд
“САХАР” ном нь орчин үед сөхөгдөөд буй хамгийн чухал сэдвийн нэг болох шим тэжээл, тэр дундаа чихэрлэг хүнсний хэрэглээ ба түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй, олон төрлийн судалгаа шинжилгээний дүнг хамруулсан бүтээл юм. Энэхүү бүтээл нь 5 бүлэг 304 хуудаснаас бүрдэнэ. Нэгдүгээр бүлгээр 'сахар'-ын тухай ойлголт, хоёрдугаар бүлэгт нэмэлт чихрийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар, гуравдугаар бүлэгт чихэр ба хүүхэд гэсэн сэдвийг хөндөж, дөрөвдүгээр бүлгээр 'сахар'-н хэрэглээг хэрхэн багасгах талаар, тавдугаар бүлэгт чихрийн тэнцвэрт хэрэглээний тухай тус тус дэлгэрэнгүй авч үзсэн. Дэлхий дахинд нүүрлээд байгаа хэт таргалалт болон энэ эмгэгийн үндсэн шалтгаануудын нэг болох 'сахар'-н хэтэрсэн хэрэглээг Монгол хүнд таниулан сэрэмжлүүлэх, тэнцвэрт хэрэглээг дэмжих, энэ талаарх мэдлэгийг таниулан тэлэхэд “САХАР” номын зорилго оршино. Зөвхөн 'сахар'-н талаарх энэ сэдвийг нухацтайгаар авч үзэн дэлгэрэнгүй таниулсан, шинжлэх ухаанч ном монгол хэл дээр хараахан хэвлэгдээгүй нь энэ номын онцлог юм. Сэдэвт холбогдох хамгийн сүүлийн үеийн судалгааны ажлуудыг түүвэрлэн жишээ болгож, мэргэжлийн сэтгүүлч хүний өнцгөөс харьцуулан дүгнэж бичсэн. Бүтээлийг уншсан: Сэтгүүлч, шим тэжээл судлаач, зохиогч Л.Энхзул Найруулагч: Д.Баярнэмэх "Блью Нөүтс" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.
“Сахаргүй амттан” нь эрүүл мэндэд ээлтэй, амттай хэр нь гэмшилгүйгээр идэж болох амттаны жоруудыг багтаасан. Чихэрлэг дуршлыг дарах, элэг болон гэдэсний бичил орчныг дэмжих, антиоксидантаар баялаг орцуудыг ашиглан амттаныг эрүүл аргаар хийхийг санал болгодог. Хэт боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзаж, шим тэжээлтэй, байгалийн амттаныг өөрийн гараар хийхийг уриалсан энэхүү ном нь амттаныг зөвөөр ойлгож, ухаалаг сонголт хийхэд тусална. Жорууд нь зурагтай, ойлгомжтой тул хоол хийх туршлагагүй хүнд ч тохиромжтой.