Хатгин Цэнд

Дамдинсүрэн

Монгол Улсын анхны Ардын уран зохиолч цолтон, төрийн 3 удаагийн шагналт, эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэн Дорнод аймгийн Матад суманд 1908 онд төржээ. Түүний бичсэн анхны томхон уран бүтээл "Гологдсон хүүхэн” тууж 1929 онд хэвлэгдэж манай шинэ үеийн үргэлжилсэн үгийн зохиолын ууган зохиолын нэг болжээ. Ц. Дамдинсүрэнгийн «Гологдсон хүүхэн», «Буурал ээж минь», Зөвлөлтийн ард түмэнд зориулсан ерөөл», «Бүгдээрээ найрамдахыг бид хүснэ», «Лениний музей» зэрэг олон арван зохиол нь уран зохиолын унших бичгүүдэд нийтлэгджээ. Ц. Дамдинсүрэн «Өвгөн хулганын сургаал» гэдэг үлгэр өгүүллэг 1928 онд бичиж, «Хувьсгалт Залуучуудын Эвлэл» сэтгүүлд хэвлүүлсэн нь хүүхдэд зориулж бичсэн анхны зохиолынх нь нэг байв. Ц. Дамдинсүрэн орос зөвлөлтийн болон бусад үндэстний олон арван зохиолыг хүүхдэд зориулж орчуулан хэвлүүлсний дотор А. С. Пукшиний «Алтан загасны үлгэр», С. Маршакийн «Муурын байшин», Орос ардын үлгэр «Боов» зэрэг зохиолууд манай хүүхдүүдийн дунд түгэн тархаж тэдгээрийн дурлан уншдаг зохиолууд болжээ.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Монголын нууц товчоо

Монголын нууц товчоо

2023/08/14

Нууц товчоо бол XIII зууны үед Монголын их улс мандах цагт Монгол орны дотор болсон явдлуудыг чухам үнэнээр гаргаж бичсэн учраас түүхийн хосгүй баримт бичиг болжээ. Энэ зохиолд Монголын дотор болсон явдлыг дэлгэрэнгүй гаргах бөгөөд Монголын цэрэг гадагш довтолж байлдсан тухай төдий л дэлгэрэнгүй гарахгүй. Гэвч Монголын цэрэг баруун зүг довтолж байлдсан явдлыг тэр цагийн Иран улсын их сайд эрдэмтэн Рашид Эддиний зохиосон Монголын түүх нөхөж өгнө. Рашид Эддин, энэ түүхийг XIV зууны үед, монгол сайд Болод чансан ба бусад хэдэн монгол хүнтэй хамтарч, Ираны монгол хааны номын санд байсан олон монгол номыг хэрэглэж байгаад зохиосон байна. Мөн Монгол, Хятадын холбогдолтой түүхт явдлууд Нууц товчооны дотор товч гарах боловч энэ тухай Хятадын түүхч нар их л дэлгэрэнгүйгээр бичсэн тул нөхөгдөж ирнэ. Юань улсын мөхсөний дараа Хятадын Мин улсын үед Монголын түүх, Юань ши гэдэг их судрыг зохиосон ба өөр ч олон зүйлийн Монголын түүхийн бичиг хятад хэл дээр бий.

13,900₮
6 цаг 16 мин