Эгер
Эдит
Эдит Эгер, Клиникийн сэтгэл зүйч, доктор; Нью-Йорк Таймсын бестселлер зохиолч
Дагах
Та нэвтэрч орно уу!
Бүтээлүүд
Амьдралын босгоор дөнгөж алхаж буй арван зургаахан настай авьяаслаг гимнастикч, балетын бүжигчин Эдит Эгэр хувь тавилангийн эрхээр "үхлийн үйлдвэр" гэгдэх Аушвицийн хорих лагерийн хар ангал руу шидэгджээ. Түүнийг цогцос дундаас олж амьд гарсан ч олон арван жилийн турш гэмшилд дарагдан шархаа эдгээлгүй явсан бөгөөд дайн дууссанаас 35 жилийн дараа тэр Аушвицийн хорих лагерьд дахин очин хэзээ ч уучилж чадаагүй өөрийгөө уучлах болдог. Эдитийн давтагдашгүй түүхээр дамжуулан хүн хэрхэн өөрсдийн бодлын хоригдол болж үүнээсээ оргон сэтгэхүйн эрх чөлөөнд хэрхэн хүрэх талаар олж мэдэх болно. Өгүүлэгч: У.Мөнгөнцэцэг Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.
Оюун санааны шорон гэж байдаг. Харин түлхүүр нь таны халаасанд бий. Др. Эгерийн амьдрал хүн гэдэг ямар аймшигтай зовлон зүдүүрийг туулан гарах чадвартайг харуулаад зогсохгүй үүнээс олж авсан сургамжаа бусдын тусын тулд ашиглах боломжтой гэдгийг харуулсан. Тэрээр жинхэнэ эрх чөлөө, уучлалыг олж авсан бөгөөд тэрхүү арга замаа номоороо дамжуулан хуваалцаж байна. Бүтээлийг уншсан: А.Ичинноров Найруулагч: Д.Баярнэмэх "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.