Хүүвер

Колин

Нью-Йорк Таймсын #1 бестселлер зохиолч

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Верити

Верити

2023/08/14

Лоувен Эшли санхүүгийн хувьд хүндхэн байдалд орсон зохиолч бөгөөд амьдралд нэг л тохиох ажлын саналыг Жереми Кроуфорд хэмээх эрхмээс хүлээн авдаг. Жереми нь Верити Кроуфорд хэмээх нэр хүндтэй зохиолчийн нөхөр бөгөөд харамсалтай нь эхнэр нь осолд орсноос болж алдартай цувралаа дуусгах боломжгүй болсон байв. Цувралыг дуусгахад санаа өгч болох тэмдэглэлийг олохоор Лоувен Кроуфордын гэрт очно. Веритигийн замбараагүй ажлын өрөөнөөс өрөөл бусдын нүдэнд өртөх ёсгүй дуртгалынх нь нооргийг санаандгүй олдог. Тэрхүү дуртгалд гэр бүлийнх нь амьдрал орвонгоороо эргэсэн шөнөөс авхуулаад Веритигийн нуруу хүйт даам олон өчлийг агуулсан байв. Онц сонирхолтой, гэнэтийн явдлаар дүүрэн салахын аргагүй зохиол. Бүтээлийг уншсан: С.Цэндсүрэн, П.Отгонтуул Найруулагч: Д.Баярнэмэх "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.

19,900₮
8 цаг 35 мин
Цөхрөл

Цөхрөл

2025/10/20

Та цөхрөлд хүргэх үнэнийг мэдэхийг хүсэх үү? эсвэл худал бүхэнд итгэсээр байх уу? Ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч Скай өөртэй нь дүйцэхүйц муу нэртэй Дийн Холдер гэх залуутай таарна. Учирсан даруйдаа л түүний айх, гайхах нь зэрэгцдэг. Хэдий Скай тэр залуугаас зайгаа барихаар шийддэг ч уйгагүй оролдлого, учиртай инээмсэглэлд нь автан тэдний харилцаа зузаарна. Гэвч учир битүүлэг Холдер түүнээс олон зүйлийг нууж байсан бөгөөд тэдгээр нь нэгэнт ил болсны дараа Скайн амьдрал орвонгоороо өөрчлөгдөж, итгэлцэл нь үнэний золиосонд явахад хүрдэг. Ингээд хатуу үнэнтэй нүүр тулах замаар Скай, Холдер хоёр сэтгэлийн шархаа эдгээж, зах хязгааргүйгээр дурлаж, амьдрах арга замыг олох хэрэгтэй болох ба Цөхрөл танд ухаарал хайрлахын зэрэгцээ магадгүй анхны хайраа санагалзахад хүргэх биз ээ. Өгүүлэгч: Б.Мөнхтуяа Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.

19,900₮
10 цаг 28 мин
Түүнийг гэх дурсамж

Түүнийг гэх дурсамж

2023/06/26

Эмгэнэлтэй алдаанаасаа болж шоронд таван жил суусан Кенна дөрвөн настай охинтойгоо эргэн нэгдэх горьдлого тээсээр бүх зүйл буруугаар эргэсэн хотдоо ирдэг. Гэвч алдсан итгэлийг эргүүлэн олох нь бараг боломжгүй зүйл болохыг тэр ойлгодог. Харин тус хотын нэгэн уушийн газрын эзэн, Кеннагийн охинтойгоо холбогдох цөөн холбоосуудын нэг Лежер л түүнд нүүр өгчээ. Гэвч тэр залуу Кеннагийн амьдралд аажмаар чухал байр суурь эзлэх болсноор хоёулаа хамгийн ойр дотнын хүмүүсийнхээ итгэлийг алдахад хүрдэг. Ээдрээтэй нөхцөл байдлаа үл тоон хайр сэтгэлийн харилцаа үүсгэсэн Кенна өнгөрсөн алдаануудаа цайруулж, итгэл найдвар, эвлэрэл бүхий ирээдүйг бүтээх арга замыг олох хэрэгтэй болно. Бүтээлийг уншсан: С.Цэндсүрэн, Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.

19,900₮
9 цаг 45 мин