Х

Болор-Эрдэнэ

Зохиолч, сэтгүүлч Х.Болор-Эрдэнэ Намтар: 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжилтэй. "Ардын эрх", "Өнөөдөр", "Үг", "Зууны мэдээ" сонинууд болон "Ирмүүн" агентлагт мэргэжлээрээ ажиллаж байсан. Одоо чөлөөт уран бүтээлч. Шагнал: Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн “Ган-Үзэгтэн”, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Монголын Зохиолчдын Эвлэлийн “Сэр-Одын нэрэмжит” шагналт, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, Шилдэг бүтээлийн “Алтан-Өд” наадмын 2009, 2011 оны тэргүүн шагналт, 2011 оны “Нийгмийн зүтгэлтэн-шилдэг эмэгтэй”. Соёлын тэргүүний ажилтан 2013 Хөдөлмөрийн хүндэт медаль 2014. Хэвлүүлсэн номын жагсаалт Сэтгэлгээний бүтээлүүд: 1. Нүцгэн шөнө /2002/ өгүүллэгийн түүвэр 2. Зүрхэнд үйлдвэрлэв /2004/ өгүүллэгийн түүвэр 3. Диваажингийн хоригдлууд /2007/ өгүүллэгийн түүвэр 4. Би бид хоёр /2009/, /2013/ өгүүллэгийн түүвэр Хүүхдийн номын санд: 1. Монгол ардын шилмэл үлгэрүүд 1-10 /2008/ 2. Сэцэн хатны үлгэр /2011/ үлгэр 3. Хоёр Тэмүүжин /2011/ үлгэр 4. Улаан хүн /2011/ өгүүллэг 5. Эхийн тухай үлгэр Туужууд: 1. Би чамд хайртай-2 /2009/ тууж 2. Муу залуу/2010/ тууж 3. Хорин жилийн дараа /2010/ тууж 4. Хишигт /2011/, /2012/, /2013/ дурсамжит тууж 5. “Болор туужууд” /2013/ эмхэтгэл Уран сайхны кино: 1. Би чамд хайртай-2 УСК /2009/ 2. Ми-15 УСК /2010/ 3. Нарны өнгө УСК /2012/ 4. Хамтран амьдрагч УСК /2014/ Захидал: Охины минь дурлах залууд илгээх захидал Хүүгийн минь дурлах бүсгүйд илгээх захидал Дууны бүтээлүүд: “Охин минь битгий уйл” /Т.Ариунаа/, “Ээждээ би хайртай” жүжгийн дуу /Т.Ариунаа/, “Үл таних эмэгтэй” киноны дуу /Т.Ариунаа/, "Хунгийн сүүлчийн дуу" киноны дуу /Т.Ариунаа/, "Хайр ийм өнгөтэй" /Т.Ариунаа/, “Хайрлах л байсан хайр” /Б.Сарантуяа/, “Би эр хүнд хайртай” жүжгийн дуу /Хувьсал продакшн/, "Цэцэрлэгт учирсан хоёр" жүжгийн дуу /Ч.Цэлмүүн/, “Чи надаас яваагүй” /Д.Туул/, “Би хувилсан” /Гала хамтлаг/, “Ми-15” киноны дуу /П.Идэржавхлан/, “Дурласан цас” /Б.Баярцэцэг/, “Уулзвар дээр” /Б.Баярцэцэг/, "Бодол" /Б.Баярцэцэг/, "Намайг хүлээсэн эх орон" /Б.Баярцэцэг/, “Дурласан” /Өөдөө, Ундрал/, “Манай гэрт шинэ жил ирлээ” /Ж.Алтанцэцэг/ "Буруугүй буруутан" жүжгийн дуу /Ө.Уянга/ "Дүрэмгүй өдөр" /С.Хишигжаргал/ "Хайр" жүжгийн дуу /Наран, Лхагвасүрэн, Амархүү, Бямбасүрэн/ “Намайг зур" /Б.Баярцэцэг/ “Наашаа суу" /Б.Баярцэцэг/ “Анна Каренина” жүжгийн дуу Маралжингоо

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Үлгэр дуустал хайрлана /аудио/

Үлгэр дуустал хайрлана /аудио/

2023/03/14

Зохиолч Х.Болор-Эрдэнэ нь өөрийн бүтээлүүдээ зөвхөн бодит амьдралаас сэдэвлэн бичдэг онцлогтой. Энэ удаад тэрээр нийгэмд нэн тулгамдаж буй сэтгэцийн асуудлууд, бидний өөрсдөө ч ухаарч ойлголгүй дурсамжийнхаа гүн ёроолд мартаж орхисон эмчлэгдээгүй сэтгэлийн хямралын талаарх сэдвийг хөндөн гаргахыг зорьжээ. Энэхүү зохиолыг бүтээх гол дүрийн эрэлд гарсан урт хугацааны дараа зохиогч Үлгэрийн дүрд тохирох түүнийг олж харсан нь Т.Оюунжаргал юм. "Үлгэр дуустал хайрлана" романы гол дүрийг түүний амьдралаас сэдэвлэсэн бөгөөд Т.Оюунжаргал нь халгай эмчилгээгээр олонд танигдсан "Эко Бюьти халгай" ХХК, "Тахэ Монголиа" ХХК-иудын үндсэн байгуулагч юм. Бүтээлийг уншсан: Б.Уламбаяр Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.

21,000₮
6 цаг 59 мин
Хайрын ном

Хайрын ном

2021/03/09

Тэд биднээс суралцахаас илүүтэй биднийг хүмүүжүүлж, ухаан суулгахаар тусгай томилолтой ирсэн хүмүүс юм гэдгийг та энэхүү номноос ойлгож авах болно. Сайн ярилцдаг хүүхдүүд том болоод нийгэмд байр сууриа эзлэхдээ хурдан, манлайлах чадвар өндөр, оюун санаа, хэл ярианы хөгжил сайн байх төдийгүй ой тогтоолт, бүтээлч сэтгэлгээ нь илүү хурдтай ажилладаг тул өрнийн сурган хүмүүжүүлэх аргачлал хүүхдийн өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг. Орчин цагийн хүүхдүүд буюу бидний Z үеийнхэн гэгдэх тэдний хувьд ялангуяа харилцан яриа, ойлголцол дээр хөгжиж дэвших онцлогтой төрөх болжээ. Дэлхий даяаршиж, хүн төрөлхтөн маш ихээр цахимжиж байгаа энэ л цаг үед бид хүүхдээ аль болох яриулж, тэдний оюун санаа, сэтгэл зүрхэнд байнга хамт байхыг эрмэлзэх шаардлага тулгараад байна. Тиймээс хоёр бяцхан хүүхдийнхээ хэлд орсон цагаас эхлээд анхаарал татахуйц, сонирхолтой философ бүхий яриаг түүвэрлэн буулгаж, тэмдэглэн хадгалсан нэгэн ээжийн энэхүү эмхэтгэл танд маш ихийг бодогдуулах биз ээ. Тэднийг сонсох нь тэдэнд тэврэлт шиг чухал зүйл юм.

5,500₮