экхольм

ян улоф

Шведийн нэрт зохиолч Ян Улоф Экхольмын шилдэг бүтээлийн нэг нь энэхүү “Бяцхан Дэгдээхэй, Гавар хоёрын нөхөрлөсөн түүх” хэмээх үлгэрлэсэн тууж юм. Зохиолч энэ бүтээлээ 1965 онд бичжээ. Энэ зохиолыг дэлхийн олон улс орон орчуулан, хүүхэд багачууддаа хүргэснээс гадна хүүхэлдэйн киноны ертөнцөд ч алдартай. Тутта Карлсон гэгч тахианы дэгдээхэй, XIV Людвиг нэрт үнэгний гавар хоёрын үерхлийн тухай энэ зохиолд өгүүлнэ. Үнэгнүүд цөмөөрөө ов залиараа бахархдаг бол XIV Людвиг хэнийг ч хуурах хүсэлгүй, бүжинтэй найзалж, тэдэнд эелдэг зөөлөн хандахыг хичээдэг. Тэгээд ч зогсохгүй тэр үнэгний мөнхийн дайсан тахианы дэгдээхэй Тутта Карлсонтой нөхөрлөсөн нөхөрлөл нь тэдний гэр бүлийг аварч, үнэг, тахианы гэр бүл салшгүй найз нөхөд болдог билээ. Ян Улоф Экхольм хүүхдийн зохиолоор амжилт олсны зэрэгцээ адал явдалт зохиолын салбарт олон жил нөр хичээнгүй ажилласан аж.

Та нэвтэрч орно уу!