Амарсанаа
Д. Цэмбэл

Д. Цэмбэл

Амарсанаа

15цаг 47минут

Үнэлгээ өгөх

Унших хувилбар:

16,280₮
Аудио хувилбар:
21,780₮
Санамж: Та энэхүү номын унших хувилбарыг зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших боломжтойг анхаарна уу!

Номын тухай

Монголын түүхэнд үлэмж нөлөө үзүүлж, тод ул мөрөө үлдээсэн Амарсанаа, Галдан Бошгот, Түшээт Хан, Цэвээнравдан, Занабазар зэрэг түүхэн хүмүүсийн хэн нь зөв, хэн нь буруу шийдвэр тухайн үедээ гаргасан бэ гэдэг нь өдгөө ач холбогдол багатай, магадгүй, муу ур дагавар бүхий маргааны сэдэв байж болох юм. Учир нь, түүхийг өөрчилж болдоггүй ба түүхийн хүрд жам ёсоороо эргэж байхад "хэрэв зэ..", "ингэсэн бол..”, “ тийм байсан бол.." гэдэг нөхцөлт холбоосууд тохирдоггүй билээ. Орчин цагийн өндөрлөгөөс харахад нэг анзаарагддаг зүйл нь гэвэл, аль ч улсын суут, түүхэн хүмүүсийн амьдралын замнал, тэдний алдаа оноо, хүрсэн түүхэн амжилтаас нь илүүтэйгээр тэдгээр хүмүүсийн хойч үедээ үлдээсэн улс орон нь өнөө цагт дэлхий нийтийн хөгжлийн хаана нь байгаа, эргээд тэдгээр улс орон нь хүн төрөлхтөний хувь заяанд ямархуу хувь нэмэр оруулж байгаа нь илүү чухал болжээ. Үүнтэй холбоотойгоор, ямар нэгэн засваргүй, гажуудалгүй, болж өнгөрсөн болон болж байгаа үйл явдлуудыг бодитой, үнэн зөв, зоригтойгоор өгүүлсэн түүхэн бичвэрүүд нь тэр чигтээ бидэнд үнэлж барашгүй амьдралын сурах бичиг юм. Оросын нэрт эрдэмтэн Лев Гумилёвын "...Түүхээ мэддэггүй, түүхээсээ суралцдаггүй ард түмэн мөхдөг юм.." хэмээсэн нь үнэний талтай гэж өөрийн эрхгүй бодогддог. Иймд, "Амарсанаа" түүхэн романыг аудио ном болгож аль болох олон хүмүүст түгээхийг хүссэн бидний гол зорилго нь Төрт улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг сонсогч түмэнд мэдрүүлж, ард түмний эв нэгдэл нь ямар их ач холбогдотой, чухал болохыг ойлгуулах явдал юм. Та, тэртээ хэдэн зуун жилийн өмнө бидний өвөг дээдэс яаж амьдарч, дурлаж хайрлалцаж, газар усаа тахин шүтэж, харийн дайснуудтай нутаг орныхоо төлөө хэрхэн тэмцэлдэж байсныг, “MPlus” апликэйшнээс татан авч таалан сонсохыг хүсье. Цэмбэлийн Амарсанаа Жич: Энэхүү Аудио номны орлогыг Утга Зохиолын Шүүмжийн чиглэлээр дагнан суралцдаг оюутнуудын тэтгэлэгт зориулах болно. Аудио бүтээлийн нийт урт - 15цаг 40мин Дуун Өгүүлэгч - Монгол Улсын Ардын Жүжигчин, УГЖ - Гомбын Равдан Хөгжмийн бүтээл: СТА, Хөгжмийн Зохиолч, Бөмбөрчин, ”UB Drums" Хамтлагийг Үүсгэн Байгуулагч - Баттөмөрийн Ганхөлөг Дуун Найрууллага - МУСТА Д.Сарантуяа

Өгүүлэгч:

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

13+

Хуудасны тоо:

276

ISBN:

Нийтлэгдсэн:

2021-05-14

Зохиолч:

Д. Цэмбэл

Нийтлэгч:

Ц.Амарсанаа

Аудио номын урт:

15цаг 47минут

Аудио номын хэмжээ:

1.2 GB

Ижил төстэй номнууд

Сэтгэгдэл 8

Та 5 секунд хүлээнэ үү!

Батдуулга

дайтах урлаг номыг бүтнээр нь сонсох хэлбэрээр худалдаж авахаар оруулаарай

4 сарын өмнө

Та нэвтэрч орно уу!

Хэрэглэгч1627480710

Сайхан бүтээлийг сэтгэл догдлон сонслоо. Ийм  их үнээр олдсон тусгаар тогтнолыг хүн бүр хүндэтгэн хайрламууу

1 жилийн өмнө

Та нэвтэрч орно уу!

Хүрэлчөдөр

Энэ сайхан уншигчийн хажуугаар  заримдаа   уншигчаас чанга ямар ч  ороль авцалдаагүй хөгжим ямар хэрэгтэй юм бол доо . мэдэхгүй юм даа.  Хөгжимгүй бол  зүгээр ч юм  шиг...  уучлаарай.

2 жилийн өмнө

Та нэвтэрч орно уу!

Baaska Mandir

Сайхан түүх сонслоо. Энэ аудио номын хөгжим ая хэний зохиол юм болоо хайгаад олсонгүй мэдээлэл өгч өгөөч баярлалаа🙏🙏🙏

3 жилийн өмнө

Та нэвтэрч орно уу!

Хэрэглэгч1604315456

энэ гоё ном байна

3 жилийн өмнө

Та нэвтэрч орно уу!

Aza Alta

Ойрд түүхэн ном уншаагүйн байна. Аудио хэлбэрээр сонсож уншсанаар ном уншхад илүү цаг гаргах боломжтой болоод байгаа, дээрээс нь Равдан гуайн хоолойгоор ийм сонирхолтой ном сонсоно гэдэг тун чиг сайхан хослол байлаа.  Энэ аудио номыг авч сонсоорой гэж санал болгоё.  Ганц сул тал нь Равдан гуай товчхон хэсэгт нь ханиад туссан болов уу гэмээр сонсогдож байсан.  Эрүүл саруул байж бидэндээ өшөө олон ном аудио хэлбэрээр хүргээрэй гэж хүсэн ерөөе!

3 жилийн өмнө

Та нэвтэрч орно уу!

Nyama Lkhagva

Амарсанаа номыг маш муу ойлгомжгүй дуу оруулсан бна..! Аудио хэлбэр нь..!

3 жилийн өмнө

Та нэвтэрч орно уу!

Andy Amar

Ravdan guai gaas ilvv duu oruulj chaddag huniig zaagaad ogno uu? Ta oruulaad ogooroi daraagiin udaa

3 жилийн өмнө

Дашкаа

Болсон байна. Баярлалаа

3 жилийн өмнө

Та нэвтэрч орно уу!