
Мөрөөдөгч
Номын тухай
Мөрөөдөлдөө хүрэх аргачлалыг уран зохиолын аргаар илэрхийлсэн ном. Гол дүрийн баатар маань олон зүйлийг туулж унаж босож явсаар мөрөөдөхөд ямар чадвар хэрэгтэй вэ гэдгийг олж мэднэ. Угтаа бол мөнгө, мөрөөдөл хоёрыг мөр зэрэгцүүлж битгий бодоорой. Мөрөөдөл чинь хаан сэнтийнх. Мөнгө чинь харц сэнтийнх. Хаан хаашаа, харц тийшээ гэсэн агуулгыг гол дүрийн амьдралаар харуулна. Мөрөөдлөө тэжээж, хүндэтгэж, мөрнөөсөө дээш байршуулж, хэн дуртай нь гар хүрэхээргүй, хэзээ ч газарт унахааргүй, тэнгэрт ойр байршуулан, тэтгэж, тэмцэж амьдарвал бодит болдог гэдгийг сэтгэл судлалын шинжлэх ухаан, хувь хүмүүсийн туршлага, бодит факт, баримт дээр тулгуурлан бичсэн ном учир төөрсөн, төөрөлдсөн, өөрийгөө хайж буй хэн нэгэн уншвал хариултаа олж авч болох юм. Тус ном танаас олон асуулт асуух болно. Та орчлон дээр онцгой өгөгдөлтэй ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх үү? Мөрөөдөл "амьтай" гэдэгт итгэх үү? Мөрөөдөхөд тусгай чадвар хэрэгтэй юу? Дээрх асуултуудын хариултыг олохыг хүсвэл МӨРӨӨДӨГЧ номыг сонгон уншаарай. Аудио бүтээлийг уншсан: Ц.Содчимэг Бүтээлийн нийт урт: 3цаг 40мин
Өгүүлэгч:
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
244
ISBN:
978-99978-718-1-7
Нийтлэгдсэн:
2021-04-05
Зохиолч:
Луужир Жиймий
Нийтлэгч:
Луужир Жиймий
Аудио номын урт:
3цаг 41минут
Аудио номын хэмжээ:
151.9 MB
Хамаарагдах ангилал
Санал болгох