
Хөх толботын номын тэмдэглэл
Номын тухай
Уг ном нь гадаадын болон монголын зохиолчдын 83 бүтээлийн тухай номын тэмдэглэл, эсээ, шүүмж, эргэцүүлэл зэрэг олон хэлбэрээр бичигдсэн туурвил юм. Тухайн зохиолын талаарх товч агуулга, үзэл санаа, зохиолчийн далд өгүүлэмж, уран сайхан, хэл найруулга, гоо зүй, уг бүтээлийн үнэ цэн, ач холбогдол зэрэг олон талаас задлан шинжилж , анализ дүгнэлт хийсэн бүтээл болно. Цагийн шалгуурыг давсан Өрнө дорнын сонгодог бүтээлүүд, орчин цагийн алдартай зохиолуудаас шилж сонгон оруулснаас гадна Монголын уран зохиолын XX зууны шилдэг туурвилууд өдгөө цагт ид бичиж туурвиж буй уран бүтээлчдийн номуудыг багтаасан болно. Ном унших завгүй хүмүүс тухайн номын талаар ойлголттой болох, уншаагүй хүмүүст унших сэдэл төрөх, уншсан хүмүүс өөрт төрсөн сэтгэгдэл, номын талаарх үнэлэлт дүгнэлтээ харьцуулан үзэх зэрэг давуу талтай юм. Таалан болгооно уу.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
296
ISBN:
978-9919-23-891-9
Нийтлэгдсэн:
2020-11-23
Зохиолч:
Д. Төмөр-Очир
Нийтлэгч:
Д.Төмөр-Очир
Хамаарагдах ангилал